Шууд Chart

“Гэрэлт морьд” шинэ бүтээлийн санааг дэмжих тэтгэлэг зарлагдлаа

2022-02-21 09:03:28

Монголын урлагийн зөвлөл Америк дахь Монголын урлагийн зөвлөлтэй хамтран ХААН банкны гүйцэтгэх захирал болон МУЗ-ийн дэд тэргүүн асан Питер Морроугийн гэгээн дурсгалд зориулан

“Гэрэлт морьд” тэтгэлэгт уралдаан уран бүтээлчдийн бүтээн туурвих үйл явцыг дэмжиж, шинэ санаа, шинэлэг агуулга бүхий орчин үеийн шинэ бүтээл туурвихад зориулан 3 500 000 / гурван сая таван зуун мянга / төгрөг хүртэлх тэтгэлгийг уран бүтээлч болон уран бүтээлийн баг хамт олонд олгох юм байна.

Тус уралдаан нь урлагийн бүх төрлөөр бүтээл туурвидаг уран бүтээлчдэд нээлттэй.

Урлагийн төрөл:   

Дүрслэх урлаг (уран зураг, баримал, видео, медиа, гэрэл зураг, дизайн ба бусад)

Тайз, дэлгэцийн бүтээл (хөгжим, бүжиг, жүжиг, кино, цирк ба бусад)

Утга зохиол, яруу найраг

Уралдааны материалыг 2022 оны 03 дугаар сарын 25-ны дотор arts@artscouncil.mn  хаягаар хүлээн авах бөгөөд дэлгэрэнгүй мэдээллийг 11-319017; 11-319015 дугаарт холбогдон авах боломжтой.

Бүртгүүлэх холбоос:  https://docs.google.com/.../1R9q0mmCd.../edit...

 

Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

“Гэрэлт морьд” шинэ бүтээлийн санааг дэмжих тэтгэлэг зарлагдлаа  
Үзсэн: 979 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй