
Төрийн соёрхолт, Урлагийн гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч, “Харанга” хамтлагийн аргил гитарчин Ц.Чулуунбат Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөрт зориулж “Chuka & Friends: Хайр” тоглолтоо гуравдугаар сарын 7-нд "UB palace"-ын концертын их танхимд хийх гэж байна.
Түүний тоглолтууд эх орон, хайр, найз нөхөд, бодрол төрүүлсэн халуун дулаан уур амьсгалтай болдог онцлогтой. “Chuka & Friends: Хайр” тоглолтонд Төрийн соёрхолт “Харанга” хамтлаг, “Freezone” хамтлаг, дуучин Б.Наранбаатар Б.Баярцэцэг, А.Хишигдалай нар оролцож, ая дуугаа өргөх юм.
Ташрамд дурдахад, Ц.Чулуунбатыг хөгжмийн урлагт “зүтгэсэн”-ий 50 жил ой энэ онд тохиож буй.
Урлагийн гавьяат зүтгэлтэн Ц.Чулуунбат “Chuka & Friends: Хайр” тоглолтоо хийнэ | ||
Үзсэн: 1085 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.