Шууд Chart

Менингококкт халдвараас сэргийлье

2022-03-10 10:54:20

Менингококкт бол тархи болон нугасыг бүрхсэн хамгаалах хальсны хурц үрэвсэл юм. Бактериас болон вирусийн гаралтай байж болох учир хүнээс хүнд ханиах, найтаах, үнсэх зэрэг замаар халдварлана.

Дархлааны систем нь сул, эсвэл аутоиммунны бэрхшээлтэй хүмүүс энэ өвчинд амархан өртдөг байна. Мөн шумуул зэрэг амьтанд хазуулж вирусийн халдвар авч болох ба нялх, төрөөд удаагүй хүүхдүүд ийм халдвар авдаг. Ихэнхдээ ходоод гэдсэнд байх бактер халдварлах ба 1000 хүүхдийн 2 нь энэ өвчнөөр өвчилдөг байна. Мөн том хүүхдүүд ч бас халдвар авдаг. 

Менингококкт өвчний илрэх шинж нь ханиад, халдварт бусад өвчинтэй төстэй, янз бүрийн байдлаар илэрдэг.

1. Гэнэтийн чичрэг

Гэнэтийн чичрэг нь чичрэх байдлаар илрэх ба энэ нь Менингококктийн шинж байж болох юм. Энэ тохиолдолд өвчтөний биеийн халуун маш өндөр болох ба халуун буулгахад их хэцүү байх болно.

Ерөнхийдөө чичрэг нь байгалиас заяасан, элдэв өвчнөөс хамгаалах хэрэгсэл учир өөр бусад шинж байна уу гэдгийг анхаарах хэрэгтэй.

2. Дотор муухайрах, бөөлжих

Хэрвээ гэдэс өвдсөн эсвэл хоол боловсруулах системийн ямар нэг хүндрэлтэй байвал бусад шинж тэмдгийг нь сайн анхаар. Магадгүй муудсан зүйл эсвэл хэт их тостой юм идсэн үү. Эсвэл ямар нэг тайлбарлах зүйл байхгүй, ойлгомжгүй гэнэтийн өвдөлт үү. Хэрвээ учир нь ойлгогдохгүй, янз бүрийн өвчний шинж илэрч байвал яаралтай эмчид үзүүл.

3. Толгой өвдөх болон гэрэлд хэт мэдрэг болох

Толгой нь өвддөг хүмүүс энэ хоёр зовлонг сайн ойлгоно. Хэрвээ таны толгой маш хүчтэй өвдөж, гэрэлд дэндүү их мэдрэг байвал энэ нь зөвхөн толгой өвдөлтийн нэг хэлбэр байж болно. Мөн дээрх өвчин дангаараа болон хосолсон байдлаар илрэх нь Менингококктийн бас нэг шинж юм.

4. Тууралт

Хүний бие дээр элдэв тууралт үүсэх нь менингококктийн бас нэг тод илрэх шинж юм. Мэдээж харшил болон бусад зүйлээс болж тууралт гарч болно. Хэрвээ та харшил болон бусад зүйлээс болж тууралт гарлаа гэж бодож байвал тест хийж болох ба эмчид үзүүлэх хэрэгтэй.

Цэвэрхэн шилэн аяга аваад туурсан газраа чанга дарах ба тууралт алга болтол дарна. Хэрвээ тууралт бусад арьстай адил зэвхийрч цайрч байвал Менингококкт биш. Харин тууралт болох алга болохгүй байвал эмчид яаралтай үзүүлээрэй.

5. Хараа муудах

Менингококкт нь хүний биеийн хэд хэдэн үйл ажиллагаанд нөлөөлөх учир олон янзын үйл ажиллагааны доголдол илэрдэг. Менингококкт туссан зарим хүний хараа муудах нь бий. Менингококктийн өөр бусад шинж илрээгүй ч хараа муудсан тохиолдолд эмчид хандах хэрэгтэй. Учир нь хараа муудах гэдэг бол маш олон хүнд өвчний илрэх хэлбэр байж болох учир эмчид шалгуулж үзүүлэх нь зөв юм.

6. Брудзинскийн хам шинж

Менингококктээр өвчилсөн үедээ хүүхдүүд зарим нэг онцлог шинжтэй болдгийг Польшийн эмч Юзеф Брудзинский анзаарч мэджээ. Хүүхдийн хүзүүг урагш цээж рүү нь тонгойлгоход хүүхдийн өвдөг тэр даруй нугардаг байна. Ийм нөхцөлд хөл эргээд тэнийхгүй ба татаж эхэлнэ. Харин толгойг хэвийн байдалд оруулахад л хөл тэнийж, сулардаг. Ийм шинж тэмдэг илэрвэл цаг алдалгүй эмчид үзүүл.

7. Унтаа болон орон зайн баримжаа муудах

Өвчтэй хүн унтаа, орон зайн баримжаа алдсан мэт байвал яаралтай эмчид үзүүлээрэй. Иймэрхүү шинж тэмдгийг анхаарахгүй өнгөрүүлж огт болохгүй. Хэрвээ хүн менингококкттэй нөхцөлд ийм шинж илрэн, ямар нэг арга хэмжээ авахгүй бол комд орох магадлал эрс нэмэгдэнэ.

8. Хатуу хүзүү

Хэрвээ та ямар нэг гэмтэл аваагүй л бол хөдөлгөхөд хэцүү, хатуу хүзүү нь менингококктийн шинж юм. Хэрвээ менингококкт мөн бол энэ нь тархины хамгаалах хальс хөөсөн, үрэвссэн гэсэн үг.


Халдвараас хамгаалах энгийн бөгөөд үр дүнтэй аргуудын нэг бол жамц давсны уусмалаар хамар нармай, хоолой, амны хөндийг цэвэрлэх юм. Ингэснээр хэсэг газрын дархлаа тогтолцоонд эерэгээр нөлөөлж өвчин үүсгэгч салстыг нэвтрэхээс сэргийлнэ. 

Давсны уусмал: 5 гр нунтаг жамц давсыг буцалгасан эсвэл цэвэршүүлсэн 100 мл бүлээн усанд хийж давсны уусмалаа бэлтгэнэ. Найруулсан уусмалаараа амны хөндий, хоолой, хамар нармайгаа 5-6 удаа зайлна. Өглөө, оройдоо давсны уусмалаар зайлж заншвал халдварт өвчнөөс сэргийлэх тустай. Найруулаад тэр даруйд нь зайлна. 
 
Увс аймгийн Тагнын нурууны салбар уулсын дунд орших Шүдэн уул нь хэдэн сая жилийн өмнө тэнгисийн ёроолд ургасан давст уул юм. Монгол орны бусад давст уулыг бодвол насжилтын хувьд хамгийн эртнийх гэж үздэгээс гадна дэлхий даяар судлагдсан томоохон ордуудаас хүний биед хэрэгтэй амин чухал эрдэс, давсын агууламж ихтэйд тооцогддог.
 
Жамц давс нь ягаан, саарал, цагаан, хөх, улаан, шар гэсэн өнгөтэй байдаг бөгөөд хүний биед хэрэгцээтэй кальци, флор, иод, магни, натри, төмөр, кали, хүхэр зэрэг элементүүд агуулдгаараа онцлогтой. Хүхэр нь хүний бие махбодийн эсэргүүцэх чадварыг сайжруулах, гадаад орчны бохирдол, өвчин үүсгэгчээс хамгаалдаг.

Содын уусмал бэлтгэх: 100 мл усанд 2.0 гр сод хийж уусгаж бэлтгэнэ. Найруулаад тэр даруйд нь зайлах.

Саримсны уусмал бэлтгэх: 4-5 хумс сармисыг нунтаглан, 500 мл буцалсан халуун усанд хийгээд 5 минутийн дараа хоолойг зайлна.

Царвангийн уусмал: 1 литр усанд 50 гр царван 15-20 минут буцалгаж, шүүгээд 5 литр усанд шингэлж бэлтгэж, ердийн нөхцөлд 7 хүртэл хоног байлгаж хэрэглэнэ.

Фурациллины уусмал: Эмийн сангаар зарагдаж байгаа ба зааврын дагуу зайлна.

Тамедины уусмал: Эмийн сангаар зарагдаж байгаа ба зааврын дагуу зайлна.

Дээрхи уусмалуудын аль нэгээр өдөрт 2-3 удаа хоолойгоо зайлна.

Зайлах аргачлал: Өглөө босоод, орой унтахын өмнө уусмалыг амандаа нэг балгаад толгойгоо гэдийлгэж, хамраар амьсгалаа аваад амаар амьсгалаа гаргахдаа хоолойгоо хүчтэй хоржигнуулан зайлна. Нэг удаа зайлахдаа үйлдлийг 10-16 удаа хийнэ /зайлах уусмалын зааврыг харах/ 3-4 хоног зайлсны дараа уусмалаа сольж 10-14 хоног зайлж хэрэглэнэ. 

Менингококкт халдвараас сэргийлье  
Үзсэн: 1679 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй