Шууд Chart

Импорт 620.8 сая ам.доллараар буурчээ

2014-06-12 11:12:18

Үндэсний статистикийн хорооноос энэ сарын нийгэм эдийн засгийн үзүүлэлтийг танилцуулжээ. Улсын гадаад худалдааны тэнцэл өнгөрсөн оны эхний таван сард 824.7 сая ам.долларын алдагдалтай гарсан бол энэ сард 204 сая ам.долларын алдагдалтай гарч, өмнөх оны мөн үеийнхээс 620.8 сая ам.доллараар буурчээ.

Тэгвэл экспортын хэмжээ өмнөх оны мөн үеийнхээс 284.7 сая ам.доллар буюу 17.3 хувиар нэмэгдэхэд эрдэс бүтээгдэхүүний экспорт 239.5 сая ам.доллар, нэхмэл бүтээгдэхүүнийх 45.2 сая ам.доллараар өссөн нь голлон нөлөөлжээ. Мөн импортын хэмжээ өмнөх оны мөн үеийнхээс 336.1 сая ам.доллар буюу 13.6 хувиар буурахад импортын дүнд өндөр хувийн жин эзэлдэг авто, агаар, усан замын тээврийн хэрэгсэл, тэдгээрийн эд ангийнх 232.6 сая ам доллар, машин, механик төхөөрөмж, цахилгаан хэрэгсэл, тэдгээрийн сэлбэг, эд ангийнх 145.6 сая ам.доллараар буурсан нь нөлөөлсөн байна.
 

Импорт 620.8 сая ам.доллараар буурчээ  
Үзсэн: 720 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй