Шууд Chart

Хоёр орны харилцаа, хамтын ажиллагааны талаар санал солилцов

2014-06-13 08:38:37

УИХ-ын дэд дарга Р.Гончигдорж өчигдөр Бүгд  Найрамдах  Латви Улсын Ерөнхийлөгч Андрис  Берзиншийг  хүндэтгэн зоог барив.

УИХ-ын дэд дарга Р.Гончигдорж уулзалтын эхэнд Монгол Улс хөрш орнуудаас гадна өрнө, дорнын нөлөө бүхий улсуудтай гурав дахь хөршийн хамтын ажиллагаагаа хөгжүүлэхийг зорьж буйг онцлон тэмдэглээд   энэ бодлогын хүрээнд Латви Улстай найрсаг харилцаа , хамтын ажиллагааг хөгжүүлэхийг эрмэлзэж буйгаа  илэрхийлэв.
 
Мөн тэрээр хоёр талын харилцаа,  хамтын ажиллагааг хөгжүүлэхэд парламент хоорондын харилцаа чухал үүрэгтэйг онцлоод Монгол Улсын Их Хуралд Монгол Латвийн парламентын бүлэг энэ сарын хоёрны өдөр   байгуулагдаж, бүлгийн даргаар УИХ-ын гишүүн Г.Батхүү томилогдсон талаар дуулгасан юм.
 
Бүгд  Найрамдах  Латви Улсын Ерөнхийлөгч , ноён Андрис  Берзинш хоёр улсын хамтын ажиллагааны талаар санал солилцох завшаан тохиосонд баяртай байгаагаа илэрхийлээд Монгол, Латви Улсын харилцаа цаашид бэхжинэ гэдэгт найдаж буйгаа илэрхийллээ.
 
Мөн хуучин тогтолцооны үед монгол залуус Латви Улсын их, дээд сургуулиудад боловсрол эзэмшиж байсныг сэргээх хүсэлтэй байгаа талаар УИХ-ын дэд дарга Р.Гончигдорж илэрхийлж,  дэлхийн эдийн засгийн хямрал нүүрлэхэд амжилттай даван туулсан Латви Улсын туршлагын талаар  санал солилцлоо.
 
Нийтэлсэн: О.Энхмаа

Хоёр орны харилцаа, хамтын ажиллагааны талаар санал солилцов  
Үзсэн: 795 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй