
Эрчим хүчний яамны Санхүү хөрөнгө оруулалтын газар, Хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрраас зохион байгуулсан “Эрчим хүчний салбарын үйлдвэр компаниудын санхүүгийн ажилчдын семинар” зургаадугаар сарын 11-12-ны өдрүүдэд “ДЦС-4” ТӨХК-д болжээ.
Семинарт Эрчим хүчний салбарын үйлдвэр, компаниудын санхүүгийн албаны дарга, ерөнхий нягтлан бодогч, нягтлан бодогч нар оролцож, санхүү, нягтлан бодох бүртгэл, хяналт шалгалтын сэвдүүдээр Сангийн яамны нягтлан бодох бүртгэлийн бодлогын газар, Төсвийн хяналт, эрсдлийн удирдлагын газар, Монголын үндэсний аудитын газар, Төрийн өмчийн хороо, Татварын ерөнхий газруудын эрчим хүчний салбарыг хариуцсан мэргэжилтнүүдээс мэдээлэл сонссон байна.
Түүнчлэн эрчим хүчний салбар болон үйлдвэр компаниудын санхүүгийн албаны дарга, ерөнхий нягтлан бодогч,нягтлан нар өөрсдийн ажлын амжилт, алдаа дутагдал,тулгамдаж байгаа асуудлын санал бодлоо солилцож, харилцан ярилцаж, төрийн байгууллагын албан тушаалтан, мэргэжилтнүүдээс зөвлөгөө авсан нь ихээхэн үр дүнтэй болсон гэж зохион байгуулагчдын зүгээс мэдээллээ.
Эрчим хүчний салбарын санхүүгийн ажилчдын семинар боллоо | ||
Үзсэн: 989 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.