
Улаанбаатар дахь “Русский дом” буюу Оросын шинжлэх ухаан, соёлын төвийн дэмжлэгтэйгээр Соёлын аялал жуулчлалын олон улсын нийгэмлэг, ОХУ-ын Эрхүү мужийн Ангарск хотын Гадаад эдийн засгийн хөгжил, хамтын ажиллагааны төв нийгэмлэг, тус хотын "Нефтехимик" Соёлын ордон хамтран
Тодруулбал, "Алтан гадас" хүүхдийн олон улсын урлагийн XII их наадамд Монгол Улсаас Монголын хүүхдийн ордны бүжгийн хамтлагууд, нийслэлийн “Уухай”, “Мэри поса”, “Суран жолоо” бүжгийн студи, Улаанбаатар дахь "Русский дом" -ын дэргэдэх монгол ардын болон сонгодог бүжгийн "Suvd dance" студи, "Амархүү вокалс" сургууль, Багануур дүүргийн “Бүжиг-бүжиг” студи, Дорноговь аймгийн "Саруул дэнж" болон “Magic club” студи, “Говийн уянга борхойн дэг” хамтлаг, Орхон аймгийн "Цоглог залуус" хамтлаг орох юм байна.
Харин ОХУ-аас Эрхүү мужийн Эрхүү болон Ангарск хотын бүжигчин хүүхдүүд болон Буриадын "Байкал" театрын дэргэдэх бүжгийн студийн суралцагч нар оролцох бол БНХАУ-ын ӨМӨЗО-ын оролцогчид цахимаар оролцох хүсэлтэй байгаа аж.
"Алтан гадас" хүүхдийн олон улсын урлагийн XII их наадмыг “Русский дом”-д зохион байгуулна | ||
Үзсэн: 1062 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.