
Монголын зохиолчдын эвлэлийн шагналт, яруу найрагч Баасанжавын Оролзод агсны нэрэмжит “Тогоруут нуурын айзам-II” анхны номын уралдааны дүн гарлаа. Энэ удаагийн уралдаанд нийт 20 орчим бүтээл өрсөлдсөнөөс Говь-Алтай аймгийн Хөхморьт сумын уугуул,
“Тогоруут нуурын айзам” анхны номын уралдаан нь 18-30 насны анхны номоо гаргаагүй уран бүтээлчдийн бүтээлийг олон нийтэд хүргэх, сурталчлан таниулах зорилготой юм. Тус уралдаан ноднин жил анх удаа зохион байгуулагдсан бөгөөд Өвөрхангай аймгийн уугуул МҮИС-ийн багш, яруу найрагч Н.Оюунбилэг шалгарч, “Анхны намар хийгээд айсуй борооны бадгууд” номоо хэвлүүлж байсан билээ.
Ташрамд дуулгахад, Баасанжавын Оролзод агсан Төв аймгийн Өндөрширээт сумын уугуул, “Шүлэгтэй навчис”, “Ширээтийн суурин” яруу найргийн ном хэвлүүлж, олон түмэнд хүрсэн “Тогоруутай нуур”, “Чинийхээ дэргэдээс...” зэрэг дууны шүлгийг зохион мэргэжлийн хүрээнд хүлээн зөвшөөрөгдсөн уран бүтээлч билээ. Мөн тэрээр төрөлх сумынхаа Засаг даргын орлогч, ИТХ-ын даргаар ажиллаж байсан юм.
“Тогоруут нуурын айзам-II” уралдаанд Б.Батхолбоогийн ном шалгарлаа | ||
Үзсэн: 1257 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.