Шууд Chart

Плей-оффт тоглох бүх багийн нэр тодорчээ

2022-04-18 12:16:02

Хойд Америкийн сагсан бөмбөгийн лигийн тоглолтын дараа плей-оффт тоглох бүх багийн нэр тодорхой болжээ.  

Плей-инд Атланта Хокс айлын талбай дээр Кливленд Кавальерс-ийг 107:101, Нью-Орлеан Пеликанс гэртээ Лос-Анжелес Клипперс-ийг 105:101 ялж, плей-оффт оролцох эрхээ авав.

НБА плей-офф:

Майами Хит – Атланта Хоукс

Бостон Селтикс – Бруклин Нетс

Милуоки Бакс – Чикаго Буллз

Филадельфи Сиксерс – Торонто Рэпторс

Финикс Санз – Нью-Орлеан Пеликанс

Мемфис Гриззлиз – Миннесота Тимбервулвз

Даллас Маверикс – Юта Жаз

Голден Стэйт Уорриорз – Денвер Наггетс.

Плей-оффын эхний шат маргааш эхлэх юм. Багууд эхэлж 4 ялсан нь дараагийн шатанд шалгарна.

 

 

Нийтэлсэн: У.Баярсайхан

Плей-оффт тоглох бүх багийн нэр тодорчээ   
Үзсэн: 707 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй