Шууд Chart

Сүхбаатар дүүргийн хүүхэд багачууд хөлбөмбөгийн талбайтай боллоо

2022-04-18 16:35:00

Монголын хөлбөмбөгийн холбоо, Олон улсын хөлбөмбөгийн холбоотой хамтран хэрэгжүүлж буй Улаанбаатар хотын сургуулиудын хөлбөмбөгийн талбайг сэргээн засварлах төсөл амжилттай үргэлжилж байна.

Тус төслийн хүрээнд Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 2-р сургуулийн талбайг сэргээн засварлаж цоо шинэ талбай өнөөдөр нээлтээ хийлээ. МХБХ болон Сүхбаатар дүүргийн засаг даргын тамгын газар, Нийслэлийн 2-р сургууль, Арвис клуб, “HBS” компанийн хамтын хүчээр олон улсын шаардлагад нийцсэн, хүүхэд багачуудад зориулсан талбай ийнхүү нэгээр нэмэгдлээ.

Тус нээлтийн арга хэмжээнд АХБХ- ны дэд ерөнхийлөгч МХБХ-ны ерөнхийлөгч А.Ганбаатар, Сүхбаатар дүүргийн Засаг даргын орлогч М.Алтангэрэл, 2-р сургуулийн захирал Л.Цэнгэлмаа тэргүүтэй хүндэт зочид хүрэлцэн ирж талбайн нээлтэд оролцлоо. МХБХ- ний зүгээс шинэ талбайд зориулан хөлбөмбөгийн бэлтгэлийн хэрэгсэл, шигшээ багын өмсгөл зэргийг 2-р сургуулийн удирдлагад гардуулсан юм. Тус сургуулийн төгсөгчдийн шигшээ баг болон Арвис клубийн 14 хүртэлх насны өсвөрийн баг энэ үеэр нөхөрсөг тоглолт хийж, талбайн анхны гоолыг тус сургуулийн төгсөгч А.Улсболд оруулсан юм.

Мөн энэ үеэр Монголын хүүхэд багачуудын хөлбөмбөгийн спортын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсныг өндөрөөр үнэлэн Арвис клубын дасгалжуулагч С.Жаргалсайхан, Л.Банзрагч 2-р сургуулийн багш Ж.Энхболд нарыг МХБХ-ны “Гавьяаны Одон” медалиар шагналаа.

Ийнхүү Монголын хүүхэд залуучуудын биеийн тамирын сургалт, секц болоод чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх нэгэн стандарт талбай нийслэл хотноо нээлтээ хийлээ.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Сүхбаатар дүүргийн хүүхэд багачууд хөлбөмбөгийн талбайтай боллоо   
Үзсэн: 968 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй