
Кремль: Курилийн дөрвөн арал нь ОХУ-ын газар нутгийн салшгүй хэсэг...
Япон Улсын гадаад бодлогын хөх номонд ОХУ-тай маргаантай байдаг дөрвөн арлыг “хууль бусаар эзлэгдсэн” газар нутаг гэж тодорхойллоо. Энэ үйл явц Украинаас үүдэлтэй муудсан Япон, Оросын харилцааг улам хүйтрүүлэх вий гэж шинжээчид таамаглаж байна. Харин Курилийн өмнөд хэсгээр орших цуваа дөрвөн арал нь ОХУ-ын салшгүй хэсэг хэвээр байгаа гэж Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Песков мэдэгджээ.
Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Япон улс нөхөрсөг бус улс болж, Оросын эсрэг дайсагнасан үйл ажиллагаанд нэгдсэн учир Японтой одоо энхийн гэрээний хэлэлцээг үргэлжлүүлэхэд тун хэцүү боллоо гэж мэдэгджээ. Украины нөхцөл байдлаас шалтгаалан Орос, Японы харилцаа таагүй байгаа. Япон Украины асуудалд Өрнөдтэй байр суурь нэгдэж, Оросын эсрэг хориг арга хэмжээ авч байна.
Япон улс 2003 онд ийм нэр томьёог хэрэглэж байснаас хойш өнгөрсөн 20 жилийн хугацаанд хууль бусаар эзлэгдсэн гэх нэр томьёог хэрэглэж байгаагүй юм.
Оросын тал Курилийн арлууд, Японы тал Хойд газар нутаг гэж нэрлэдэг дөрвөн арлын маргаан энэ хоёр улс дэлхийн 2-р дайнаас хойш энхийн гэрээ байгуулж чадахгүй байгаа гол шалтгаан нь болж ирсэн. Украины нөхцөл байдлаас шалтгаалан ОХУ-ын засгийн газар Япон улстай энхийн гэрээ байгуулах яриа хэлэлцээгээ зогсоож байгаагаа зарласан. Энэ нь Япон Украины байдалтай холбогдуулан Оросод хориг тавьж байгаатай холбоотой гэж Москва тайлбарласан юм.
Япон улс маргаантай бүс нутгийг ОХУ-д “хууль бусаар эзлэгдсэн” гэж тодорхойлжээ | ||
Үзсэн: 417 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.