Шууд Chart

Хорин нэгэн дара эхийн чуулган  тусгай үзэсгэлэн 5 дугаар сарын 1-нд өндөрлөнө

2022-04-27 10:18:55

Өндөр гэгээн Занабазар ногоон дара эх болон хорин нэгэн дара эхийг бүтээхдээ дүрийн дотоод ертөнцийг зохиомжоор илэрхийлэн нээж монгол бүсгүйн гоо сайхны сонгомол дүрийг бүтээсэн юм. Эрдэм төгссөн тэнэгэр магнай, тогтуун, ухаалаг, дугуй царай, уран нарийн гоо бэлхүүстэй намба төгөлдөр монгол бүсгүйн мөрөн дээрх цоморлогоо нээсэн удвал цэцэг нь түүний нас бие жигдэрснийг бэлгэднэ. Эдгээр бүтээл нь бурхан урлалын 32 билгүүн, 80 шинжийг хүний бие лагшны сонгодог харьцаатай чадварлаг хослуулснаараа хүн төрөлхтний гоо сайхны жинхэнэ монгол үлгэр болсон юм.

Ташрамд дуулгахад, Дара эх тайвшруулах, нэмэгдүүлэх, дарах, уурлах гэсэн 4 төрлийн үүрэгтэй. Үүрэг тус бүрийг цагаан шар улаан хөх өнгөөр илэрхийлдэг аж.

Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

Хорин нэгэн дара эхийн чуулган  тусгай үзэсгэлэн 5 дугаар сарын 1-нд өндөрлөнө  
Үзсэн: 457 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй