
Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим, Хөдөлмөрийн яам, Үйлдвэр Хөдөө Аж Ахуйн яам, Зээлийн Батлан даалтын сан хамтран “ЖДҮ-ийн бүтээгдэхүүн, үйлчилгээ, технологи-2014” Олон улсын үзэсгэлэн яармаг энэ онд 18 дахь удаагаа боллоо.
Үзэсгэлэнд БНХАУ, ӨМӨЗО, БНПольш Улс, Тайвань, Энэтхэг улсын 50, манай орны жижиг, дунд үйлдвэр эрхлэгч 100-д аж ахуйн нэгжүүд оролцжээ. Олон улсын үзэсгэлэн яармаг Мишээл экспо төвд зургаадугаар сарын 12-16-ны өдрүүдэд зохион байгуулагдсан байна.
“ЖДҮ-ийн бүтээгдэхүүн, үйлчилгээ, технологи-2014” олон улсын үзэсгэлэн болов | ||
Үзсэн: 914 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.