Шууд Chart

Сонсголын бэрхшээлтэй иргэдийн эх хэл нь дохионы хэл

2022-05-06 11:21:40

Тайз, дэлгэцийн урлагийн салбарт баримтат кино, уран сайхны кино, телевизийн шоу энтертайнмент нэвтрүүлэг, реклам сурталчилгааны чиглэлээр сүүлийн 16 жил ажиллаж байгаа “Үжин тайж студи” НҮТББ энэ оны ээлжит уран бүтээл болох

Уран бүтээлчдийн баг хамт олны зүгээс нийгмийн хариуцлагын үүднээс санаачлан бүтээсэн энэхүү уран бүтээл сонсголын бэрхшээлтэй хүүхдийн тухай өгүүлсэн анхны богино хэмжээний уран сайхны кино бөгөөд уг киноны гол дүрд болон кино бүтээх явцад сонсголын бэрхшээлтэй иргэдийг оролцуулан хамтран ажиллажээ.

Монгол Улсын хүн амын гурван хувь буюу 12000 орчим иргэн сонсголын бэрхшээлтэй гэсэн албан бус тоо байна. Сонсголын бэрхшээлтэй иргэдийн эх хэл нь дохионы хэл бөгөөд Монгол Улсад дохионы хэлмэрч дутагдалтай байна. Дохионы хэлийг сурч эзэмших, түүний ач холбогдол, хэрэгцээ шаардлагыг ойлгон дэмжсэнээр сонсголын бэрхшээлтэй иргэдийн нийгэм дэх оролцоо, байр суурийг нэмэгдүүлэх боломжтой бөгөөд кино багийнхан киногоор дамжуулан нийтийн ойлголт хандлагыг өөрчлөхөд хувь нэмэр оруулжээ.

Продюсер Н.Заяа, найруулагч О.Батмөнх нарын бүтээсэн “Намайг сонсооч” богино хэмжээний уран сайхны киноны гол дүрд нийслэлийн 29 дүгээр тусгай дунд сургуулийн 7 дугаар ангийн сурагч Д.Эрхсаран тоглосон бөгөөд зөвлөх багшаар дохионы хэлний докторант Б.Саранчимэг ажилласан байна.

Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

Сонсголын бэрхшээлтэй иргэдийн эх хэл нь дохионы хэл  
Үзсэн: 835 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй