
Монгол Улсын хэмжээний ерөнхий боловсролын сургуулийн XI, XII ангийн сурагчдын дунд зарласан тус уралдааны I шатанд Улаанбаатар хот болон 13 аймгийн 160 гаруй сурагч, “Соёлын биет өвийн талаарх миний төсөөлөл”, “Соёлын биет бус өвийг хамгаалахад миний үүрэг” сэдвийн хүрээнд 33 контент бүтээж оролцлоо.
Уралдааны II шатанд шилдэг 20 оролцогч шалгарч, “Монголчуудын үнэт зүйлс” эссэ бичиж, илтгэл хэлэлцүүлсэн бөгөөд I байрт Нийслэлийн Хан-Уул дүүргийн Шинэ өнөөдөр сургуулийн 11а ангийн сурагчдын "Тэмүүлэл” баг - С.Мөнхлхагва, Б.Ганцэцэг нар шалгарч өргөмжлөл, СУИС-ийн Соёл судлал / Соёлын аялал жуулчлал хөтөлбөрт элсэн суралцах урилга, мөнгөн урамшуулал 500000 төгрөг, Соёлын яамны санхүүжилтээр хэвлэгдсэн ном, бүтээлийн дээж, урилга авсан хөтөлбөрийн сургалтын төлбөрийн хөнгөлөлт 500000 төгрөгөөр шагнууллаа.
Харин II байрт Ховд аймгийн Дуут сумын ЕБС-ийн 12а ангийн сурагч Д.Намуунцэцэг, III байрт Нийслэлийн Баянгол дүүргийн лаборатори 141 дүгээр сургуулийн 11а ангийн сурагчдын “Соёл түгээгч” баг - Б.Энэрэл, С.Уранчимэг, Нийслэлийн Хан-Уул дүүргийн Шинэ өнөөдөр сургуулийн 11а ангийн сурагчдын "Эхлэл” баг - Ө.Туруунаа, Э.Монголмишээл, Булган аймгийн Хутаг-Өндөр сумын ЕБС-ийн 11-12 дугаар ангийн сурагчид И.Алтансувд, Б.Маналмаа, Б.Маралмаа нар шалгарч өргөмжлөл, Соёлын яамны санхүүжилтээр хэвлэгдсэн ном, бүтээлийн дээж, СУИС-ийн Соёлын сургуульд элсэн суралцах урилга, мөнгөн шагнал, Соёлын сургуулийн төлбөрийн хөнгөлөлтөөр шагнууллаа.
“Соёлын өв” улсын уралдааны шагналыг гардууллаа | ||
Үзсэн: 539 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.