Шууд Chart

“Poetry night” Vol.3 энэ сарын 30-нд болно

2022-05-09 12:40:49

Энэ удаа 1990-ээд онд уран бүтээлээрээ тодрон гарсан нэгэн үеийн яруу найрагчид нэгэн тайзнаа гарах аж. Тодруулбал, “Poetry night” Vol.3 цувралд Төрийн соёрхолт, Соёлын гавьяат зүтгэлтэн, Д.Нацагдоржийн нэрэмжит шагналт, Болор цомын эзэн, яруу найрагч Цогдоржийн Бавуудорж, Соёлын гавьяат зүтгэлтэн, Д.Нацагдоржийн нэрэмжит шагналт, Болор цомын гурван удаагийн эзэн, яруу найрагч Цоодолын Хулан, Соёлын гавьяат зүтгэлтэн, Д.Нацагдоржийн нэрэмжит шагналт, яруу найрагч Хайдавын Чилаажав, Д.Нацагдоржийн нэрэмжит шагналт, Болор цомын хошой эзэн, яруу найрагч Баярхүүгийн Ичинхорлоо, Д.Нацагдоржийн нэрэмжит шагналт, Болор цомын эзэн, яруу найрагч Дэжидмаагийн Галсансүх гэсэн таван яруу найрагч оролцож гайхамшигт шүлэг найргаа болон зохиосон дуу хуураа үзэгч түмэнд хүргэнэ.

Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

“Poetry night” Vol.3 энэ сарын 30-нд болно  
Үзсэн: 956 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй