
Жил бүр зохион байгуулагддаг энэхүү уралдаанд 2012-2021 онд нийт 3000 гаруй уран бүтээлч, дуулаач оролцсоноос Орос, Беларусь, Украин, Казахстан, Грек, Ирланд, Израиль, АНУ, Франц, Латви, Словени зэрэг орны дуулаачид ялагч болж байжээ.
Тэгвэл тус уралдаанд энэ жилээс Монголын дуулаачид анх удаа оролцох гэж байна. Тодруулбал, Исаак Дунаевскийн нэрэмжит олон улсын XI уралдаанд оролцохоор "Уурхайчин" соёлын ордны гоцлол дуулаач, соёлын тэргүүний ажилтан Н.Нямсүрэн, Монгол Улсын Консерваторийн оюутан Б.Ариунбат, "49 дүгээр гудамж" хүүхдийн театрын жүжигчин, хөтлөгч, Сонгинохайрхан дүүргийн “Ирээдүй” цогцолбор сургуулийн сурагч Б.Билгүүн, Орхон аймгийн Монгол-Оросын хамтарсан 19 дүгээр сургуулийн сурагч Т.Улсболд, Дорнод аймгийн "Шинэ суваг-23" телевизийн дэргэдэх "Хүүхдийн цаг" студийн нэвтрүүлэгч, гоцлол дуулаач Э.Чинхүслэн, Улаанбаатар дахь “Русский дом”-ын дэргэдэх “Amarkhuu's vocal school”-ийн сурагч Г.Номуундарь нар өчигдөр Москва хотод очсон байна.
И.Дунаевскийн нэрэмжит олон улсын уралдаанд оролцох Монголын дуулаачид Москвад очлоо | ||
Үзсэн: 873 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.