
Монголын ерөнхий боловсролын дунд сургуулиудын багш нарын холбооны дэргэдэх HUGO and COLOR хүүхдийн урлагийн клубийн нэрэмжит Хүүхдийн гар зургийн улсын олимпиад 13 дахь жилдээ амжилттай зохион байгуулагдаж байгаа бөгөөд энэ жилээс Соёлын яамны дэргэдэх Дүрслэх урлагийн залуучуудын хөгжлийн зөвлөл хамтран зохион байгуулагчаар оролцож байгаа юм.
Тус олимпиадад өнгөрсөн хугацаанд 20000 гаруй сурагч оролцож, 2500 бүтээлийг шалгаруулсан ба олимпиадын нэрэмжит фонд үүсгэн давхардсан тоогоор 18 удаагийн үзэсгэлэнг гадаад дотоодын хотуудад дэлгэж, 3 дахь цуврал каталогийг гарган олны хүртээл болгосон байна.
ба 1-12 дугаар анги тус бүрт тэргүүн, дэд, гутгаар, тусгай байруудад 3, 3 хүүхэд нийт 150 сурагч шалгаруулж, Соёлын яамны Залуучуудын хөгжлийн зөвлөлөөс зохион байгуулагчдын хамт шилдэг хүүхдүүд, багш нарын шагналыг гардууллаа. Тус олимпиадад шалгарсан хүүхдүүд, багш нарын шилдэг бүтээлийн үзэсгэлэн 2022 оны 5 дугаар сарын 11, 12-нд “Монгол арт галерей”-д зохион байгуулагдаж олны хүртээл боллоо.
Хүүхдийн гар зургийн улсын олимпиад 13 дахь жилдээ зохион байгуулагдлаа | ||
Үзсэн: 676 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.