Шууд Chart

Дархан-Уул, Сэлэнгэ, Орхон, Булган аймагт соёлын салбарын Залуучуудын хөгжлийн зөвлөл байгууллаа

2022-05-14 10:45:04

Соёлын яам, Хөдөлмөр нийгмийн хамгааллын яам, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Хөдөлмөр халамжийн үйлчилгээний ерөнхий газар, Боловсролын ерөнхий газар, Монголын залуучуудын холбоо хамтран “Шинэ түүх - New story” өсвөр үе, залуусыг хөгжүүлэх хөтөлбөрийг 21 аймагт хэрэгжүүлэн ажиллажээ.

Монгол Улсын Соёлын сайдын тушаалаар 2021 оны 5 дугаар сард Соёлын яамны Залуучуудын хөгжлийн зөвлөл байгуулагдсан. Энэ хүрээнд яамны залуучуудын хөгжлийн зөвлөл салбарын залуучуудын хөгжил, оролцоо, манлайллыг нэмэгдүүлэх чиглэлээр дэргэдээ Соёл, урлагийн 14 төрөл, чиглэлээр болон харьяа 10 байгууллагад салбар зөвлөлөө байгуулан тэдний хөгжлийг дэмжсэн олон талт нөлөөллийн үйл ажиллагааг зохион байгуулан ажилласан байна.

“Шинэ түүх - New story” хөтөлбөрийн хүрээнд Дархан-Уул аймгийн соёлын салбарын Залуучуудын хөгжлийн зөвлөлийн даргаар Соёл, урлаг хариуцсан мэргэжилтэн Ц.Отгонбаяр, Сэлэнгэ аймгийн соёлын салбарын Залуучуудын хөгжлийн зөвлөлийн даргаар “Сэлэнгийн долгио” чуулгын бүжигчин Ч.Энхтуул, Орхон аймгийн соёлын салбарын Залуучуудын хөгжлийн зөвлөлийн даргаар Орхон аймгийн Номын төвийн номын санч Ч.Эрдэнэсувд, Булган аймгийн соёлын салбарын Залуучуудын хөгжлийн зөвлөлийн даргаар Соёл, урлагийн газрын соёлын өвийн асуудал хариуцсан мэргэжилтэн Г.Энхболд нар сонгогдлоо.

Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

Дархан-Уул, Сэлэнгэ, Орхон, Булган аймагт соёлын салбарын Залуучуудын хөгжлийн зөвлөл байгууллаа  
Үзсэн: 607 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй