Шууд Chart

Б.Дэлгэрбаяр И.Дунаевскийн нэрэмжит олон улсын дуулаачдын уралдаанаас Гран-при шагнал хүртлээ

2022-05-16 11:19:36

Исаак Дунаевскийн нэрэмжит олон улсын дуулаачдын XI удаагийн уралдаан энэ сарын 11-15-нд ОХУ-ын Москва хотод боллоо. Тус уралдаанд энэ жилээс Монголын дуулаачид анх удаа оролцсон бөгөөд тодруулбал, Улсын филармоны гоцлол дуулаач, соёлын тэргүүний ажилтан Б.Дэлгэрбаяр, "Уурхайчин" соёлын ордны гоцлол дуулаач, соёлын тэргүүний ажилтан Н.Нямсүрэн, Монгол Улсын Консерваторийн оюутан Б.Ариунбат, М.И.Глинкагийн нэрэмжит ОХУ-ын консерваторийн оюутан Г.Барсболд, "49 дүгээр гудамж" хүүхдийн театрын жүжигчин, хөтлөгч, Сонгинохайрхан дүүргийн “Ирээдүй” цогцолбор сургуулийн сурагч Б.Билгүүн, Орхон аймгийн Монгол-Оросын хамтарсан 19 дүгээр сургуулийн сурагч Т.Улсболд, Дорнод аймгийн "Шинэ суваг-23" телевизийн дэргэдэх "Хүүхдийн цаг" студийн нэвтрүүлэгч, гоцлол дуулаач Э.Чинхүслэн, Улаанбаатар дахь “Русский дом”-ын дэргэдэх “Amarkhuu's vocal school”-ийн сурагч Г.Номуундарь нар өрсөлдсөн юм.

Ийн Улсын филармоны гоцлол дуулаач, соёлын тэргүүний ажилтан Б.Дэлгэрбаяр Исаак Дунаевскийн нэрэмжит олон улсын дуулаачдын XI удаагийн уралдааны Гран-при шагналын эзэн боллоо. Мөн тэрбээр цэргийн гоцлол дууны төрөлд тэргүүн байрт шалгарснаас гадна шилдэг хувцас номинацид тэргүүлжээ.

Түүнчлэн

Жил бүр зохион байгуулагддаг дээрх уралдаанд 2012-2021 онд нийт 3000 гаруй уран бүтээлч, дуулаач оролцсоноос Орос, Беларусь, Украин, Казахстан, Грек, Ирланд, Израиль, АНУ, Франц, Латви, Словени зэрэг орны дуулаачид ялагч болж байсан бол энэ жил Монгол дуулаачид ялагч боллоо.

Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

Б.Дэлгэрбаяр И.Дунаевскийн нэрэмжит олон улсын дуулаачдын уралдаанаас Гран-при шагнал хүртлээ  
Үзсэн: 810 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй