Шууд Chart

Хянан шалгах түр хороо байгуулах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэв

2022-05-17 20:34:29

УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооны 2022 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн хуралдаанаар УИХ-ынн гишүүн Н.Учрал нарын 22 гишүүн 2022 оны 5 дугаар сарын 03-ны өдөр өргөн мэдүүлсэн “Хянан шалгах түр хороо байгуулах тухай” УИХ-ынн тогтоолын төсөлийг хэлэлцлээ.

Уг тогтоолын төслийг 2022 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх үед УИХ-ынн даргаас Монгол УИХ-ынн хяналт шалгалтын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.3 дахь хэсэгт заасан Хянан шалгах түр хороо байгуулах үндэслэл, хянан шалгах түр хорооны тусгай шалгалтын сэдэв, хүрээ хязгаарыг тодорхой тусгаж гүйцээн боловсруулах чиглэл өгсний дагуу УИХ-ынн гишүүн Н.Учралаас тогтоолын төслийн үндэслэл, сэдэв, хүрээ хязгаарыг хуульд нийцүүлэн тогтоосныг Байнгын хороонд ирүүлсэн байна. Ингээд төсөл санаачлагчдаас гаргасан саналаар санал хураалт явуулав.

Төслийн 1 дэх хэсгийг 2014-2018 оны хооронд хэрэгжүүлсэн Төрөөс эмийн талаар баримтлах бодлогын хэрэгжилтэд хийсэн гүйцэтгэлийн аудитын тайлангийн дүнг үндэслэн УИХ-ынн хянан шалгах түр хорооны тусгай шалгалтын сэдвийг хүний эмийн чанарын асуудлаар байхаар тогтоосугай гэснээр санал хураалт явуулахад гишүүдийн  88.3 хувийн саналаар дэмжлээ.  Мөн төслийн 2 дахь хэсгийг Хянан шалгах түр хорооны тусгай шалгалт нь 2019 оноос 2022 оны 3 дугаар сарыг дуусталх хугацааг хамрах бөгөөд хүрээ хязгаарыг хүний эмийн чанар, хуурамч болон стандарт бус эмийн үйлдвэрлэл, нийлүүлэлт гэснээр санал хураалт явуулахад гишүүдийн 77.8 хувийн саналаар дэмжлээ.


Хянан шалгах түр хороо байгуулах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэв  
Үзсэн: 450 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй