Шууд Chart

Өнөөдөр Олон улсын музейн өдөр

2022-05-18 08:37:18

Олон улсын музейн зөвлөлөөс энэ жилийг “Музейн хүч нөлөө” уриатай тэмдэглэн өнгөрүүлж, дэлхийн 138 орны 44 мянга гаруй музей нэгдэн илүү инновацилаг байх, музейн боловсролыг нэмэгдүүлэх, хүн хоорондын харилцааг илүү гүн болгож, шинжлэх ухааны мэдлэгийг түгээх зэрэг асуудлыг хэлэлцэж байна.

Монгол Улсад Музейн тухай бие даасан хууль хэрэгжиж эхэлснээр орчин цагийн музейн харилцаа, музейн үүргийг бэхжүүлэхэд мэдэгдэхүйц ахиц гарсан бөгөөд хадгалах, судлах, харилцаа холбоо үүсгэх, боловсрол олгох гэсэн музейн үндсэн дөрвөн үүргийг Соёлын яам тасралтгүй хөгжүүлж байна.

Өнгөрсөн хугацаанд:

  • 16 хүртэлх насны хүүхдийг музей үзэхэд үнэ төлбөргүй болгосонд түшиглэн байгаль, түүх, газарзүй гэх мэт хичээлийг музейд явуулдаг сонгодог арга барилыг нь дэлгэрүүлэх,
  • Музейн тасалбарыг цахим болгох,
  • Музейн үзүүллэг дэглэлтийг илүү сонирхолтой, орчин үелэг, шинэлэг болгох,
  • Музейн дохиолол, хамгаалалтыг сайжруулах, техник хэрэгслийг шинэчлэх,
  • Музейн байранд хүчитгэл, засвар хийх,
  • Музейн үзмэртэй шууд харьцдаг албан тушаалтанд тодорхой урамшуулал олгох зэрэг олон ажлыг эхлүүлж чадсан.

Мөн өнөөдөр Монголын үндэсний музейн задгай талбайд Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж байгаа музей, үзвэр үйлчилгээний газрууд, орон нутгийн музейн хамт олон аймгийн музейд иргэд Та бүхэнд соёл, танин мэдэхүйн олон хөтөлбөр санал болгохоор бэлтгэсэн байгаа.

билээ. Та бүхэн олон улсын музейн өдрөөр хамт олон, гэр бүлээрээ музей үзэж цагийг ая тухтай өнгөрүүлээрэй.

Соёлын яам


Өнөөдөр Олон улсын музейн өдөр  
Үзсэн: 568 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй