Шууд Chart

Н.Батбаяр сайдын асуудлыг чуулганаар хэлэлцэнэ

2014-06-19 09:11:06

Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаярыг огцруулах асуудлыг өнгөрсөн мягмар гарагт Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар хэлэлцсэн. Тус хуралдаанд оролцсон 14 гишүүнээс 13 гишүүн сайдыг огцруулахгүй хэмээн гар өргөсөн бол ганцхан С.Бямбацогт гишүүн эсрэг санал өгсөн юм.

Байнгын хорооны хуралдаанд олонхийн саналаар сайдын суудалдаа үлдсэн Н.Батбаярын асуудлыг өнөөдөр чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэнэ.
 
Бид чуулганы нэгдсэн хуралдааны талаарх мэдээллийн дэлгэрэнгүйг удахгүй хүргэх болно.
Нийтэлсэн: О.Энхмаа

Н.Батбаяр сайдын асуудлыг чуулганаар хэлэлцэнэ  
Үзсэн: 1030 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй