Шууд Chart

"Нүдтэй наран тамга" хөгжимт драмын жүжиг Улаанбаатар хотноо тоглогдоно

2022-05-25 11:43:08

Хүүхдийн хөгжил, төлөвшил, хүмүүжилд театрын урлагийн гүйцэтгэх үүрэг оролцоог нэмэгдүүлэх, ирээдүй хойч үе болсон өсвөр залуу үеийг соён гэгээрүүлэх, эх түүх, өв соёлоороо бахархах, эх оронч сэтгэлгээг төлөвшүүлэх зорилгоор Дорнод аймгийн Хөгжимт драмын театрын "Нүдтэй наран тамга" хөгжимт драмын шинэ жүжиг 2022 оны 6 дугаар сарын 4, 5-нд 19:00 цагт Улсын дуурь, бүжгийн эрдмийн театрт тоглогдоно.

Ташрамд дуулгахад, Зохиолч Б.Цэрэннадмидын "Нүдтэй наран тамга" хөгжимт драмын жүжгийн ерөнхий найруулагчаар Б.Мөнх-Амьдрал, хөгжмийн зохиолчоор Ө.Ариунбаатар, тайзны зураачаар Н.Энхбаяр, хувцасны зураачаар С.Чулуунзаяа, бүжиг, хөдөлгөөний найруулагчаар А.Санчирдорж нар ажилласан юм.

Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

"Нүдтэй наран тамга" хөгжимт драмын жүжиг Улаанбаатар хотноо тоглогдоно  
Үзсэн: 328 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй