Шууд Chart

"Зүүн Хойд Азийн асуудлаарх Улаанбаатарын яриа хэлэлцээ" болов

2014-06-19 15:07:40

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн "Зүүн Хойд Азийн асуудлаарх Улаанбаатарын яриа хэлэлцээ" санаачилгыг Зүүн Хойд Азийн олон нийт, эрдэмтэн мэргэдийн дунд сурталчлах, тайлбарлаж таниулах үүднээс Стратегийн судалгааны хүрээлэн, Монгол Улсын Гадаад харилцааны яамтай хамтран олон улсын эрдэм шинжилгээний бага хурлыг энэ сарын 17-18-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгууллаа.

Төлөөлөгчдийг Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хүлээн авч уулзаж  “Улаанбаатарын яриа хэлэлцээ” санаачилгынхаа талаар танилцуулсан юм. Бага хурлыг УИХ-ын гишүүн, ССХ-ийн Бодлогын Зөвлөлийн гишүүн М.Батчимэг нээж үг хэлсэн. Хуралд оролцсон Монгол, БНАСАУ, БНСУ, БНХАУ, ОХУ, Япон, АНУ, Нидерланд, ХБНГУ, ИБУИНВУ-ын нийт 100 орчим эрдэмтэ, экспертүүд ЗХА-ийн бүс нутгийн өнөөгийн байдал, аюулгүй байдлын эрсдлүүд, бүс нутгийн энхтайван, аюулгүй байдалд дөхөм үзүүлэх талаар гарч байгаа санал санаачилгууд, эдийн засаг, байгаль орчинтой холбогдох асуудлууд, ЗХА-д энх тайван, тогтвортой байдлыг бэхжүүлэхийн тулд цаашид ямар алхам хийх ёстой зэрэг асуудлаар хоёр өдрийн турш нухацтай ярилцаж, санал шүүмжлэл өрнүүллээ.
 
ЗХА-ийн бүс нутагт тулгамдаж буй аюулгүй байдлын асуудлаар яриа хэлэлцээг зохион байгуулах Монгол Улсын санал санаачилгыг цагаа олсон, үр дүнтэй санаачилга хэмээн хуралд оролцогчид үзэж, “Улаанбаатарын яриа хэлэлцээ” бага хурлыг цаашид жил бүр уламжлал болгон зохион байгуулж байхаар тохирлоо.
Нийтэлсэн: О.Энхмаа

"Зүүн Хойд Азийн асуудлаарх Улаанбаатарын яриа хэлэлцээ" болов  
Үзсэн: 1027 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй