Шууд Chart

Татвараас чөлөөлөгдөх тоног төхөөрөмж, сэлбэг хэрэгслийн жагсаалтыг баталлаа

2014-06-23 06:34:58

Засгийн газрын  ээлжит XXXII хуралдаанаар  гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх  тухай хуулийг  хэлэлцлээ. Тус хуулийг энэ оны зургаадугаар сарын 06-нд УИХ баталсан. Үүнтэй холбогдуулан татвараас чөлөөлөгдөх тоног төхөөрөмж, сэлбэг хэрэгслийн жагсаалтыг Засгийн газрын хуралдаанаар шинэчлэн баталлаа.

Жижиг, дунд үйлдвэрийн тухай хуулиар “тамхи, согтууруулах ундааны үйлдвэрлэл, төлбөрт таавар, бооцоот тоглоом, эд мөнгөний хонжворт сугалаа, банк, банк бус санхүүгийн үйл ажиллагаа, даатгалын үйлчилгээ, ашигт малтмал эрэх, хайх, ашиглах” үйл ажиллагааг эрхэлдэг аж ахуйн нэгж, иргэн нь жижиг, дундын үйлдвэр эрхлэгчид хамаардаггүй бөгөөд эдгээр салбарт хамаарах тоног төхөөрөмж тус жагсаалтад ороогүй байна.

Жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих зорилгоор хөнгөлөлт чөлөөлөлтийг дахин сэргээж байгаа тул Засгийн газрын 193 дугаар тогтоолоор баталсан өмнөх жагсаалт болон яамдаас ирүүлсэн саналыг нягталж, жагсаалтад зөвхөн үндсэн үйлдвэрлэлд зориулагдсан тоног төхөөрөмж, түүний сэлбэг хэрэгслийг хамруулахаар боловсруулсан бөгөөд үйлдвэрлэлийн зориулалтын тоног төхөөрөмжид хамрагдахгүй сэлбэг хэрэгсэл, бэлэн бүтээгдэхүүн, гар багаж, угсран борлуулах зориулалттай эд анги зэргийг хамруулаагүй байна.


Татвараас чөлөөлөгдөх тоног төхөөрөмж, сэлбэг хэрэгслийн жагсаалтыг баталлаа  
Үзсэн: 1158 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй