Шууд Chart

Нээлттэй тендерийн урилга

2022-06-28 09:27:08

Тендер шалгаруулалтын нэр: ”МҮОНРТ-ийн хэрэгцээнд автомашины шатахуун нийлүүлэх” нээлттэй тендер

Тендер шалгаруулалтын дугаар:2022.05.23.А/46

МҮОНРТ-ийн 2022 онд хэрэглэх автомашины шатахуун нийлүүлэх гүйцэтгэгчийг нээлттэй тендер шалгаруулалтын журмаар сонгон шалгаруулах тул та бүхнийг оролцохыг урьж байна.

Тендерийн баримт бичгийг бичгээр хүсэлтээ гаргаж эргэн төлөгдөхгүй нөхцөлтэйгөөр 50,000 төгрөгөөр худалдана.

Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 30 хоногийн дотор хүчинтэй байна./ Багцгүй /

Тендерт оролцогч нь: Санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна.

Үүнд: - Ижил төстэй  ажил үйлчилгээ явуулсан туршлагын мэдээлэл ирүүлэх. / 2020, 2021 оны гэрээнүүд /

         - Борлуулалтын хэмжээ: Сүүлийн 2 жилийн борлуулалтын дундаж хэмжээ санал болгож буй үнийн дүнгийн 100 хувиас багагүй байна. /2020,2021/

         - Аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо: Сүүлийн 2 жилийн Е-balance цахим бүртгэлд шивэгдсэн санхүүгийн тайлан ирүүлнэ.

         - Тусгай зөвшөөрөл шаардлагатай эсэх: Шаардлагатай.

         - Тендерийн хамт 4,262,000 төгрөгийн дүнтэй тендерийн баталгаа ирүүлнэ.

- Тендерт оролцогч нь тендерийн баримт бичгээ уламжлалт аргаар битүүмжилж,  2022 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 11 цаг 00 минутаас өмнө МҮОНРТ-ийн байранд  ирүүлэх ба нээлтэнд оролцох хүсэлтэй  тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2022 оны 08 дугаар сарын.17 -ны өдрийн 11 цаг 00 минутанд МҮОНРТ-ийн байранд нээнэ.

Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхтэй, эрхгүй эсэх: Үгүй

Дотоодын давуу эрх тооцох эсэх: Тооцохгүй

Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.

Төлбөр хийх хэлбэр: МҮОНРТ-ийн / Төрийн банкан дахь 100000198061 тоот дансанд шилжүүлэг хэлбэрээр хийнэ. /

Сонгон шалгаруулалттай холбоотой асуудлаар МҮОНРТ-ийн СТХОГазар 70117004 /дотуур утас 2170 / дугаарын утсаар холбоо барина уу.

Хаяг: БГД, 11 дүгээр хороо Хувьсгалын зам-3 МҮОНРТ-ийн байр

Нийтэлсэн: MNB тендер

Нээлттэй тендерийн урилга  
Үзсэн: 673 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй