Шууд Chart

Болзошгүй аюулаас урьдчилан сэргийллээ

2022-06-28 15:43:35

Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт баригдаж байгаа Интернейшнл трейвл сервис ХХК-ийн захиалгатай 230 хүүхдийн цэцэрлэгийн өргөтгөлийн барилгын ажлыг гүйцэтгэгч Шандаст хонгор ХХК нь Эрчим хүчний хамгаалалтын зурваст шугам сүлжээ эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр барилгын үйл ажиллагаа явуулж байгаа зөрчлийг таслан зогсоож барилгын гадна талбайн түр цахилгааныг хязгаарлан, авто краныг зогсоож хүний эрүүл мэнд, амь нас хохирохоос урьдчилан сэргийллээ.

Өргөх байгууламж ашиглагч, эзэмшигч аж ахуйн нэгж байгууллага, иргэд холбогдох хууль, дүрэм журам, стандартыг чанд мөрдөж, хэрэгжилтийг хангуулан өргөх байгууламжийн угсралт, ашиглалтын явцад үүсэх аюул ослоос урьдчилан сэргийлэх, дотоод хяналт шалгалтыг тогтмол хийж ажиллахыг анхааруулж байна гэж Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас мэдээллээ.  


Болзошгүй аюулаас урьдчилан сэргийллээ  
Үзсэн: 481 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй