Шууд Chart

Монголын бизнес эрхлэгчидтэй ганцаарчилсан уулзалт хийлээ

2014-06-25 10:31:58

Монгол Улсын Хөрөнгө Оруулалтын Газар, Польшийн Мэдээлэл, Гадаадын Хөрөнгө Оруулалтын Агентлаг, Монголын Үндэсний Худалдаа, Аж Үйлдвэрийн Танхим, Польшийн Худалдаа, Аж Үйлдвэрийн Танхим хамтран“Польш-Монголын бизнес форум”-ыг Улаанбаатар хотноо зохион байгууллаа.
 
Форумд  Эдийн засгийн хөгжлийн дэд сайд О.Чулуунбат, БНПольш Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Tadeusz Chomicki, БНПольш Улсын Хөдөө аж ахуй, хөдөөгийн хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Tadeusz Nalewajk зэрэг албаны хүмүүс оролцон үг хэллээ.
Хөрөнгө оруулалтын дарга С.Жавхланбаатар бизнес форумд оролцогчдод Монгол Улсын хөрөнгө оруулалтын орчин, Хөрөнгө оруулалтын шинэ хууль, бизнесийн боломжуудыг танилцуулан илтгэл тавив.
Бизнес форумын үеэр Монгол Улсын Хөрөнгө Оруулалтын Газар Польшийн Мэдээлэл, Гадаадын Хөрөнгө Оруулалтын Агентлагтай, Монголын Үндэсний Худалдаа, Аж Үйлдвэрийн Танхим Польшийн Худалдаа, Аж Үйлдвэрийн Танхимтай хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурав.
 
Энэхүү уулзалтад Польшийн талаас хөдөө аж ахуй болон уул уурхайн тоног төхөөрөмж, хүнсний үйлдвэрлэл, дэд бүтэц, барилга, эрчим хүч, банк санхүү зэрэг  салбарын 25 компаний төлөөлөгч оролцон Монголын 50 гаруй бизнес эрхлэгчидтэй ганцаарчилсан уулзалт хийн, хамтран ажиллах харилцаа, холбоо тогтоов.


Монголын бизнес эрхлэгчидтэй ганцаарчилсан уулзалт хийлээ  
Үзсэн: 864 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй