Шууд Chart

НҮБ-ын төлөөлөгч Винод Ахужаг хүлээн авч уулзлаа

2022-08-19 16:15:30

НҮБ-ын ХХААБ нь 1945 оны аравдугаар сарын 16-ны өдөр байгуулагдсан бөгөөд энэ өдрийг “Дэлхийн хүнсний өдөр” болгон жил бүр тэмдэглэдэг юм. Энэ хүрээнд  “Дэлхийн хүнсний өдөр”-ийг угтан ноён Винод Ахужа Соёлын яамны харьяа Монголын үндэсний музейтэй хамтран монголчуудын хоол хүнсний соёл, уламжлалын талаар үзэсгэлэн гаргах хүсэлтээ илэрхийлэв. Мөн тэрбээр хүнсний баталгаат байдлыг хангах, шим тэжээлт хүнсээр зохистой хооллох талаарх асуудалд эмэгтэйчүүдийн манлайлал, анхаарлыг нэмэгдүүлэх зорилготой талаар Соёлын сайдтай ярилцаж, санал солилцлоо.

Соёлын сайд Ч.Номин ноён Винод Ахужад хандан олон нэр төрлийн аюулгүй, чанартай хүнсээр хүн бүрийг хүртээмжтэй, баталгаатай хангах нөхцөлийг бүрдүүлэх чиглэлд идэвхтэй хамтран ажиллаж байгаад талархал илэрхийлж, Монголын үндэсний музейтэй хамтран зохион байгуулах үзэсгэлэнд дэмжлэг үзүүлэхээ илэрхийлэв гэж Соёлын яамнаас мэдээллээ.


НҮБ-ын төлөөлөгч Винод Ахужаг хүлээн авч уулзлаа  
Үзсэн: 310 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй