Шууд Chart

"Эрэлч нохой-3" хэсэгчилсэн арга хэмжээ үргэлжилж байна

2022-09-23 11:00:50

“Монголын Экологийн цагдаа-Дэлхийн жишгээр ажиллах, иргэдтэй түншлэх нь” төслийг хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөний хүрээнд Экологийн цагдаагийн албанаас нь Цагдаа, дотоодын цэргийн сургалтын нэгдсэн төв болон Үндэсний аврах бригадын эрэлч нохой сургалтын албатай хамтран албаны нохойт эргүүл ажиллуулж байна. Тодруулбал, нийслэл хотын ногоон бүсүүд, Улаанбаатар хот руу нэвтрэх цэг, постуудад эргүүл шалгалтыг зохион байгуулан ажиллаж байна.
 
Ингэснээр зэрлэг амьтны хууль бус ан агнуур, худалдаа, тээвэрлэлт болон зөвшөөрөлгүйгээр мод, ойн дагалт баялаг түүж бэлтгэх зэрэг гэмт хэрэг, зөрчлийг илрүүлэх, таслан зогсоох, урьдчилан сэргийлэх ажилд тодорхой үр дүн гарч байгаа юм гэж Экологийн цагдаагийн албанаас мэдээллээ. 
 

"Эрэлч нохой-3" хэсэгчилсэн арга хэмжээ үргэлжилж байна   
Үзсэн: 260 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй