Шууд Chart

ДЭЗЧУ байгууллагын Ази, Номхон далайн бүсийн даргыг хүлээн авч уулзав

2022-10-07 10:55:56

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалт байгууллагын Ази, Номхон далайн бүсийн дарга Жүү-Ок Лиг хүлээн авч уулзаж, хоёр талын хамтын ажиллагааны талаар санал солилцов.

Уулзалтын үеэр Гадаад харилцааны сайд Монгол Улсын эдийн засгийн өнөөгийн байдал болон урт, дунд хугацааны хөгжлийн бодлого, зорилтуудыг танилцуулав.

Ноён Жүү-Ок Ли Монгол Улсын Ерөнхий сайдыг ирэх онд болох Давосын ДЭЗЧУ-д оролцоно гэдэгт итгэж буйгаа илэрхийлээд олон улсын нэр хүндтэй тус платформыг ашиглан Монгол Улсын хөгжлийн бодлого, хөрөнгө оруулалтын орчны талаар танилцуулах арга хэмжээ зохион байгуулах боломжийн талаар саналаа солилцлоо.

ДЭЗЧУБ-аас 2022 онд гаргасан “Дэлхийн эрсдлийн тайлан”-д дурдсан эрсдлүүдийг даван туулах, зайлсхийх стратеги боловсруулах чиглэлээр Монгол Улс ДЭЗЧУБ-тай хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийлэв.


ДЭЗЧУ байгууллагын Ази, Номхон далайн бүсийн даргыг хүлээн авч уулзав  
Үзсэн: 276 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй