Шууд Chart

Цэцэрлэгийн багшийн ажлыг үнэлэх, дүгнэх, гүйцэтгэлийн үнэлгээ зохион байгуулагдаж эхэллээ

2022-11-07 10:48:39

Монгол улсын Засгийн газрын тогтоол, Боловсрол, шинжлэх ухааны сайдын тушаалын дагуу ”Төрийн болон орон нутгийн өмчийн хүүхдийн цэцэрлэгийн багшийн ажил гүйцэтгэлийн үнэлгээ”-г улсын хэмжээнд зохион байгуулж байна.

ХАМРАХ ХҮРЭЭ:

Төрийн болон орон нутгийн өмчийн хүүхдийн цэцэрлэгийн багшийн ажлыг үнэлэх үнэлгээнд улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй төрийн болон орон нутгийн өмчит 992 цэцэрлэгийн бүлгийн болон биеийн тамир, хөгжмийн үндсэн багшийг хамруулна.

ШАЛГУУР:

- Хүүхдийг хөгжүүлэх, хамгаалах үйл ажиллагааны ахиц, үр дүн,

- Багшийн мэргэжлийн хөгжлийн ахиц, үр дүн,

- Цэцэрлэгийн болон олон нийтийн үйл ажиллагаанд оролцсон байдал, оруулсан хувь нэмэр,

ҮНЭЛГЭЭНИЙ АСУУЛГА:

2-5 настай хүүхдийг хөгжүүлэх, хамгаалах, сургалт үйл ажиллагааны төлөвлөлт үр дүн болон багшийн мэргэжлийн хөгжил, цэцэрлэг ба олон нийтийн үйл ажиллагаанд оруулсан хувь нэмэр зэрэг шалгуурыг эцэг эх, асран хамгаалагчийн сэтгэл ханамж, багшийн өөрийн болон хамт олон, цэцэрлэгийн удирдлагын хөндлөнгийн үнэлгээний асуулгын хэлбэрээр үнэлнэ.

Үнэлгээний асуулга нь боловсролын бодлого, чиглэл, эрх зүйн баримт бичигт нийцсэн, хүүхдийн хөгжилд гарах эерэг үр дүнд баримжаалсан, гүйцэтгэлийн үнэлгээний шалгуур, үзүүлэлтийг бүрэн хамарсан, багшийн ажлын үр дүнг бодитой, үнэн зөв тодорхойлохуйц байна.

АСУУЛГЫН ТӨРӨЛ:

- Багшийн өөрийн үнэлгээний асуулга,

- Эцэг эх, асран хамгаалагчийн үнэлгээний асуулга,

- Цэцэрлэгийн удирдлагын үнэлгээний асуулга,

- Хамт олны үнэлгээний асуулга,

- Цэцэрлэгийн үнэлгээний багийн үнэлгээний хуудас.

ГҮЙЦЭТГЭЛИЙН ҮНЭЛГЭЭГ ДАРААХ ҮЕ ШАТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛНА.

- Бэлтгэл үе шат,

- Зохион байгуулах үе шат,

- Үр дүн боловсруулах, тайлагнах үе шат.

ГҮЙЦЭТГЭЛИЙН ҮНЭЛГЭЭГ АЖИГЛАЛТ, АСУУЛГА ГЭСЭН ХОЁР ХЭЛБЭРЭЭР ЗОХИОН БАЙГУУЛНА.

- Ажиглалт

Хэл яриа, математикийн энгийн төсөөлөл, байгаль, нийгмийн орчин, дүрслэх урлаг, нийгэмшихүй, эрүүл мэнд, хөгжим, хөдөлгөөн сургалтын чиглэлээр:

- Асуулга

Багш, эцэг эх, асран хамгаалагч, цэцэрлэгийн эрхлэгч, цэцэрлэгийн арга зүйч, хамт олон, цэцэрлэгийн үнэлгээний баг хамрагдана.

ГҮЙЦЭТГЭЛИЙН ҮНЭЛГЭЭГ ЗОХИОН БАЙГУУЛАХ

Орон нутгийн түвшинд зохион байгуулах комисс,

Цэцэрлэгийн түвшинд зохион байгуулах үнэлгээний баг ажиллана.

ГҮЙЦЭТГЭЛИЙН ҮНЭЛГЭЭНИЙ ҮР ДҮНГ БОЛОВСРУУЛАХ, ТАЙЛАГНАХ, АШИГЛАХ

Гүйцэтгэлийн үнэлгээнд хамрагдсан багшийн ажлын гүйцэтгэл, үр дүнгийн мэдээллийг багш бүрээр esis.edu.mn, сургууль бүрээр stat.eec.mn, аймаг, нийслэл, дүүрэг бүрээр Bl.eec.mn цахим тайлангийн системд эрхийн зохицуулалттайгаар байршуулна.

Боловсролын ерөнхий газар гүйцэтгэлийн үнэлгээний үр дүнд үндэслэн төрийн болон орон нутгийн өмчит цэцэрлэгийн багшид олгох мөнгөн урамшууллыг тооцон үндэсний хэмжээнд арга зүйн удирдлагаар хангаж ажиллана.

Эх сурвалж: Боловсрол, шинжлэх ухааны яам


Цэцэрлэгийн багшийн ажлыг үнэлэх, дүгнэх, гүйцэтгэлийн үнэлгээ зохион байгуулагдаж эхэллээ  
Үзсэн: 2054 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [127.0.0.xxx] 2024-04-16 22:54
Manai bagsh mash sain ajilda hariustlagatai

Бидэнтэй нэгдээрэй