Шууд Chart

Төв Азарганууд-Төв буганууд клуб анх удаагаа холбооны цомд түрүүллээ

2022-11-08 11:02:07

МХБХ-ны 2022 оны "Холбооны Цом"-ын тэмцээн цар тахлын улмаас хоёр жилийн хугацаанд явагдалгүй энэ жил Моби Дээд Лиг, Нэгдүгээр Лиг, Хоёрдугаар Лиг болон Сонирхогчдын Цомын нийт 34 баг орсон нь хамгийн олон клуб оролцсон тэмцээн боллоо.

Тус тэмцээний аваргын төлөө "СП Фалконс" болон "Төв Азарганууд-Төв Буганууд" клубүүдийн хооронд явагдаж тун сонирхолтой тоглолт явагдаж 24 дэх минутад СП Фалконс клубээс М.Жансерик тооны харьцааг нээсэн ч 36 дахь минутад Япон тоглогч Фурукава Рюсей 1-1 болгон тэнцүүлж үндсэн цаг тус үр дүнгээр дууссан юм.

Ингээд нэмэлт цаг сунгаж 30 минутад гоол оролгүй торгуулийн цохилтоор ялагчийг шийдвэрлэж 5-4 харьцаагаар "Төв Азарганууд-Төв Буганууд" клуб ялалт байгуулж МХБХ-ны Холбооны Цомыг анх удаагаа өргөлөө.

Тэмцээнд түрүүлсэн "Төв Азарганууд-Төв Буганууд" клубт МХБХ-ны ЕНБДарга Д.Тэрбаатар болон Зөвлөлийн гишүүн М.Болд нар шагналыг гардуулсан өгсөн юм.

МХБХ-ны Холбооны Цомын тэмцээнд оролцсон нийт клуб тамирчид багийн арын албаны хүмүүстээ баярласан талархсанаа илэрхийлье. Гадаа талбайн тэмцээнүүд ийнхүү завсарлаж ирэх оны гуравдугаар сард үргэлжлэх юм.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Төв Азарганууд-Төв буганууд клуб анх удаагаа холбооны цомд түрүүллээ  
Үзсэн: 448 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй