Шууд Chart

Мастер ангиллын тамирчдын анхдугаар зөвлөгөөн боллоо

2022-11-17 12:58:39

МХБХ-ны мастер ангиллын тамирчдын анхдугаар зөвлөгөөн Төв аймаг дахь Л.Сандагдоржийн нэрэмжит МХБХ-ны бэлтгэлийн төвд амжилттай зохион байгууллаа.

Тус Зөвлөгөөнд 40 гаруй мастер ангиллын тамирчид оролцсоноос Дархан-Уул аймгаас төлөөлөгчид ирсэн нь онцлог байлаа.

Мөн тус зөвлөгөөнд МХБХ-ны Ерөнхий Нарийн Бичгийн Дарга Д.Тэрбаатар болон хэлтсийн дарга нар оролцож өөрсдийн хэлтсийн үйл ажиллагаа болоод мэдээлэл өгч хамтран ажиллах талаар санал солилцлоо.

Зөвлөгөөнөөр МАТ-ын ёс зүй сахилга бат, насны ангиллын өөрчлөлт болон УАШТ нэрэмжит тэмцээнүүдийн хуваарь, орон нутагт тэмцээн уралдаан зохион байгуулах талаар хэлэлцэж зөвлөлдлөө. Зөвлөгөөний төгсгөлд төлөөлөгчид нийт мастер ангиллын тамирчдадаа уриалга гаргаж гарын үсэг зуран зөвлөгөөн амжилттай үр дүнтэй явагдаж өндөрлөлөө.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Мастер ангиллын тамирчдын анхдугаар зөвлөгөөн боллоо  
Үзсэн: 466 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй