Шууд Chart

Экуадорын супер од Эннер Валенсиа шигшээ багтаа чухал хожлыг авч ирлээ

2022-11-21 12:11:29

“Катар-2022” хөлбөмбөгийн ДАШТ өчигдөр ёслол төгөлдөр нээлтээ хийлээ. Бүтэн дөрвөн жил хүлээсэн хүлээлт эцэс болж, дэлхийн анхаарал сарын турш Катар руу чиглэв.

Катар 0 – 2 Экуадор

Зохион байгуулагч эзэн орон нээлтийн тоглолтыг Өмнөд Америкийн хатуу самар Экуадорын эсрэг хийлээ. Хоёр багт хоёуланд нь тэнцээ бус хожил хэрэгтэй байсан учир тоглолтын эхнээс нямбай үзэв. Энэхүү тоглолтын гол баатар нь Экуадорын супер од Эннер Валенсиа байлаа. Туркийн Фенербахчед харьяалалтай тэрбээр тоглолтын 16 болон 31 дэх минутуудад гоолдож, шигшээ багтаа чухал хожлыг авч ирлээ.  

Тоглолтын дараа Экуадорын ахлах дасгалжуулагч Густаво Алфаро “Эннер Валенсиа бол Экуадорын бүх цагийн мэргэн бууч. Тэр хэцүү цаг үеүдийг туулж, Экуадорын төлөө гарч ирдэг. Тэр гоол оруулж чаддаг. Энэ нь түүнд их утга учиртай” гэв.

Харин Катарын дасгалжуулагч Фелиз Санчес “Бидэнд сайжруулах зүйл олон байна. Өршөөл эрэх хүсэл алга. Тоглолтыг тааруу эхлүүллээ. Үүрэг хариуцлага, санаа зовох олон асуудлууд бидэнд дарамт боллоо” гэлээ.

Өнөөдөр А болон В хэсгийн бусад тоглолт болно. Эхлээд 21.00 цагаас Английн эсрэг Иран тоглох бол дараа нь Сенегалын эсрэг Нидерланд тоглоно. Харин 03.00 АНУ болон Уэльсийн шигшээ баг хүч үзнэ.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Экуадорын супер од Эннер Валенсиа шигшээ багтаа чухал хожлыг авч ирлээ   
Үзсэн: 490 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй