Шууд Chart

Фитнессийн ДАШТ-д Г.Мөнхбаяр шагналт дөрөвдүгээр байрт шалгарчээ

2022-11-26 14:54:13

АНУ-д зохиогдсон WNBF холбооны 33 дахь удаагийн фитнессийн ДАШТ-д Монгол Улсаас анх удаа натурал бодибилдингийн тамирчин Г.Мөнхбаяр оролцож, шагналт дөрөвдүгээр байрт шалгарчээ.

Уг тэмцээнд 42 орны 263 тамирчин өрсөлдсөн бөгөөд Г.Мөнхбаяр тэмцээндээ амжилт гаргахын тулд богино хугацаанд 20 кг-иас илүү жин хасчээ.

WNBF холбооны ДАШТ нь допинг, стеройдын эсрэг хоёр үе шат бүхий хатуу хяналттай явагддаг, дэлхийн бодибилдингийн натурал аварга тамирчин шалгаруулдаг тэмцээн юм.

33 дахь жилдээ зохиогдсон энэхүү тэмцээнд өмнө нь манай улсаас бодибилдингийн тамирчин оролцож байгаагүй билээ.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Фитнессийн ДАШТ-д Г.Мөнхбаяр шагналт дөрөвдүгээр байрт шалгарчээ  
Үзсэн: 263 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй