Шууд Chart

Чөлөөт бөхийн төрөлд гавьяат тамирчин цолтон дөрөв нэмэгдлээ

2022-11-26 15:06:13

Их эзэн Чингис хааны мэндэлсний 860 жилийн түүхт ой, Монгол бахархлын өдөр болон Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, Үндсэн Хууль баталсны 98 жилийн ойг тохиолдуулж зарим тамирчинд Монгол Улсын гавьяат тамирчин цол олгосон билээ.  

Тодруулбал, ДАШТ-ий мөнгө, хүрэл медальт, улсын заан М.Лхагвагэрэл, олимп, дэлхийн аваргын хүрэл медальт Б.Болортуяа, ДАШТ-ий мөнгө, хүрэл медальт Д.Отгонжаргал, ДАШТ-ий гурван хүрэл медальт Б.Шоовдор нар шагнагдсан юм.

Тамирчиддаа цаашдын спортод нь уншигчдынхаа өмнөөс улам их амжилт хүсье.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Чөлөөт бөхийн төрөлд гавьяат тамирчин цолтон дөрөв нэмэгдлээ   
Үзсэн: 224 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй