Шууд Chart

Улсын заан Н.Жаргалбаяраар аймгийн заан Э.Мөнхжаргал ээлжит даваа авлаа

2022-11-26 16:57:27

Их эзэн Чингис хааны мэндэлсний 860 жилийн түүхт ой, “Монгол бахархал”-ын өдөр болон Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, Үндсэн Хууль баталсны 98 жилийн ойд зориулсан Үндэсний бөхийн барилдаан Монгол бөхийн өргөөнд үргэлжилж байна.

Дөрвийн даваанд Монгол Улсын заан Н.Жаргалбаяр аймгийн заан Э.Мөнхжаргалтай оноолт таарсан ч аймгийн заан ээлжит даваа авлаа.

Энэ даваанд тэдний барилдаан хамгийн үзүүштэй болсон тул үзэгчид маш их анхааралтай харж байсан юм.  

Э.Мөнхжаргалын хувьд энэ жилийн сар шинийн барилдаанд аймгийн заан цолтойдоо түрүүлсэн анхны бөхөөр бичигдээд байгаа билээ.

 

Нийтэлсэн: У.Баярсайхан

Улсын заан Н.Жаргалбаяраар аймгийн заан Э.Мөнхжаргал ээлжит даваа авлаа  
Үзсэн: 409 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй