Шууд Chart

“Боловсрол Кап-2022” багш, ажилтны спортын хоёрдугаар их наадам боллоо

2022-11-29 09:27:14

УИХ-ын гишүүн Э.Бат-Амгалангийн ивээл дор зохион байгуулагдсан “Боловсрол Кап-2022” Баянзүрх дүүргийн боловсролын салбарын багш, ажилтны спортын хоёрдугаар их наадам боллоо.

43 багийн 2000 гаруй тамирчин сагсан бөмбөг, волейбол, шатар, ширээний теннис, үндэсний бөх, цацагт бүжгийн тэмцээн гэсэн спортын зургаан төрлөөр өрсөлдсөн юм.

Нийлбэр дүнгээр Н.Энхбат захиралтай Нийслэлийн ерөнхий боловсролын 33 дугаар сургууль тэргүүн байр эзэлж, шилжин явах цомын эзэн боллоо. Хоёрдугаар байрт Ч.Ганбилэг захиралтай Нийслэлийн ерөнхий боловсролын 55 дугаар сургууль, гуравдугаар байрт Ж.Маргад захиралтай Singapore school of Mongolia тус тус шалгарч, өргөмжлөл мөнгөн шагналаар шагнагдлаа.

“Боловсрол Кап-2022” Спортын хоёрдугаар их наадмын шилдгүүд:

Шилдэг баг

I байрт Н.Энхбат захиралтай Нийслэлийн ерөнхий боловсролын 33 дугаар сургууль

II байрт Ч.Ганбилэг захиралтай Нийслэлийн ерөнхий боловсролын 55 дугаар

III байрт Ж.Маргад захиралтай Singapore school of Mongolia

Шатар

I байрт Гёте сургууль

II байрт 33 дугаар сургууль

III байрт 14 дүгээр сургууль

Ширээний теннис /эрэгтэй/

I байрт Сингапур скүүл оф Монголиа сургуулийн багш Б.Амар

II байрт 33 дугаар сургуулийн нийгмийн ажилтан Ш.Болор-Эрдэнэ

III байрт 55 дугаар сургуулийн багш Ц.Пүрэвдорж

Ширээний теннис /эмэгтэй/

I байрт Сингапур скүүл оф Монголиа сургуулийн багш А.Баасансүрэн

II байрт Улаанбаатар эмпати сургуулийн багш М.Сувд-Эрдэнэ

III байрт Глоба иннова Олон улсын дунд сургуулийн багш Мөнхцэцэг

Үндэсний бөх

I байрт 21 дүгээр цэцэрлэгийн багш М.Серикбол

I байрт 30 дугаар сургуулийн багш Д.Амгаланбаатар

III байрт Уудам Монгол сургуулийн багш Н.Пүрэвдаваа

IV байрт 33 дугаар сургуулийн багш Ш.Очирбат

Уран барилдаанч бөх – Амгалан цогцолбор сургуулийн багш Т.Ганзориг

Өсөх ирээдүйтэй бөх – 20 дугаар цэцэрлэгийн багш Д.Содномдаржаа

Цацагт бүжиг

I байрт Шинэ Монгол сургууль

II байрт Сингапур скүүл оф Монголиа сургууль

III байрт 84 дүгээр сургууль

Сагсан бөмбөг /эрэгтэй/

I байрт 33 дугаар сургууль

II байрт 48 дугаар сургууль

III байрт Сингапур скүүл оф Монголиа сургууль

Сагсан бөмбөг /эмэгтэй/

I байрт 33 дугаар сургууль

II байрт 84 дүгээр сургууль

III байрт Шинэ Монгол сургууль

Волейбол /эрэгтэй/

I байрт 55 дугаар сургууль

II байрт 53 дугаар сургууль

III байрт 33 дугаар сургууль

Волейбол /эмэгтэй/

I байрт 84 дүгээр сургууль

II байрт 55 дугаар сургууль

III байрт 33 дугаар сургууль

Шилдэг тоглогч

Сагсан бөмбөг /эмэгтэй/ 33 дугаар сургууль Д.Отгонзаяа

Сагсан бөмбөг /эрэгтэй/ 33 дугаар сургууль Н.Шижирбат

Волейбол /эмэгтэй/ 84 дүгээр сургууль Ж.Хулан

Волейбол /эрэгтэй/ 55 сургууль А.Оргилболд

Нийтэлсэн: У.Баярсайхан

“Боловсрол Кап-2022” багш, ажилтны спортын хоёрдугаар их наадам боллоо  
Үзсэн: 282 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй