Шууд Chart

Залуу бөх Б.Гончигсүрэн анх удаагаа түрүүлж, сумын заан Б.Бат-Эрдэнэ хоёр дахь удаагаа үзүүрлэлээ

2022-11-30 10:13:20

Сумын цолтон болон залуу бөхчүүдийн арваннэгдүгээр сарын ээлжит барилдаанд 576 бөх уран мэх, авхаалж самбаа сорин барилдлаа. Үүнээс Архангай аймгийн Хотонт сумын харьяат, жүдо бөхийн улсын шигшээ багийн тамирчин, залуу бөх Б.Гончигсүрэн арав даван анх удаагаа түрүүлж, Баянхонгор аймгийн Жинст сумын харьяат, сумын баяр наадамд дөрвөн удаа түрүүлсэн заан Б.Бат-Эрдэнэ хоёр дахь удаагаа үзүүрлэлээ.

Түрүү бөхийн хувьд өмнө 2018 онд Нийтийн монгол шандастны барилдаанд түрүүлж байсан удаатай.

Их шөвгийн гуравт Өвөрхангай аймгийн Хужирт сумын харьяат, сумын заан Ч.Бямбадорж шалгарсан бол шөвгийн тавд Завхан аймгйн Нөмрөг сумын харьяат, сумын заан Ё.Гантулга, Увс аймгийн Малчин сумын харьяат, 10 дугаар сарын түрүү бөх, сумын заан Э.Түмэннасан нар үлдлээ.

Уг барилдааны үнэнч үзэгчдийн нэрэмжит "Дайчин барилдааны шагнал"-ыг түрүү бөхөд, "Өсөх ирээдүйтэй бөх"-ийн шагналыг Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын заан Н.Амгаланбаатарт тус тус олгосон юм.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Залуу бөх Б.Гончигсүрэн анх удаагаа түрүүлж, сумын заан Б.Бат-Эрдэнэ хоёр дахь удаагаа үзүүрлэлээ   
Үзсэн: 612 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй