Шууд Chart

Хагас шигшээ тоглолт маргааш эхэлнэ

2022-11-30 12:35:24

Монголын волейболын холбооны дээд лигийн аварга шалгаруулах тэмцээний гуравдугаар тойргийн тоглолтууд өндөрлөж, хагас шигшээд өрсөлдөх багууд тодорлоо.  

Хагас шигшээ шатанд эмэгтэйгээс Хөвсгөл Эрчим, Энагурэ Террамед, Улаанбаатар, Тэнүүн-Огоо багууд шалгарсан юм.

Харин эрэгтэйгээс өнгөрсөн жилийн Дээд лигийн дэд аварга Хасу Мегастарс, Баянхонгор, Минжит Булган, Өмнөговь Шанх Транс багууд үлдээд байна. 

Хагас шигшээ тоглолт маргааш буюу арванхоёрдугаар сарын 1-нд Хөвсгөл эрчим vs Энагурэ Террамед багуудын тоглолтоор эхэлнэ. 

Нийтэлсэн: У.Баярсайхан

Хагас шигшээ тоглолт маргааш эхэлнэ   
Үзсэн: 261 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй