Шууд Chart

ОБЕГ-ын дарга Г.Ариунбуян гавьяат тамирчин Б.Шоовдорыг хүлээн авч, баяр хүргэлээ

2022-11-30 13:08:57

Бүгд Найрамдах Улс тунхагласны 98 жилийн ой, Их эзэн Чингис хааны мэндэлсний 860 жилийн ой, “Монгол бахархлын өдөр”-өөр Монгол Улсын гавьяат тамирчин цол хүртсэн ОБЕГ-ын харьяа “Аврагч” биеийн тамир-теник спорт хорооны тамирчин, ОУХМ Б.Шоовдорыг ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуян хүлээн авч уулзан, баяр хүргэлээ.

Б.Шоовдор нь чөлөөт бөхийн спортоор 12 дахь жилдээ хичээллэж байна. Энэ хугацаанд насанд хүрэгчдийн дэлхийн аваргаас гурван хүрэл, дэлхийн цомоос хоёр хүрэл, улсын аварга шалгаруулах тэмцээний зургаан удаагийн аварга, И.Ярыгиний “Алтан гранпри” тэмцээнээс гурван алт, хоёр хүрэл, Ази, тивийн аварга шалгаруулах тэмцээнээс гурван мөнгө, хоёр хүрэл медаль хүртсэн байна. 

Энэ үеэр хошууч генерал Г.Ариунбуян “Амжилтын буухиагаа үргэлжлүүлэн, зорьсон оргилдоо хүрч, илүү олон амжилтын эзэн болохыг ерөөж, спортын өндөр амжилт хүсье” гэв.

Нийтэлсэн: У.Баярсайхан

ОБЕГ-ын дарга Г.Ариунбуян гавьяат тамирчин Б.Шоовдорыг хүлээн авч, баяр хүргэлээ   
Үзсэн: 479 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй