Шууд Chart

Ахлах тогооч П.Сайханчулуун орчин үеийн Монгол хоолны төрөлд түрүүлжээ

2022-12-01 11:45:50

Монгол Улсын аварга шалгаруулах тогооч нарын тэмцээн өчигдөр “Мишээл экспо”-д болж, ахлах тогооч П.Сайханчулуун орчин үеийн Монгол хоолны төрөлд алтан медаль хүртжээ.

Тус тэмцээн энэ жил 39 дахь удаагаа зохион байгуулагдсан бөгөөд 400 гаруй тогооч өрсөлдсөн байна.

Мэргэжлээрээ 14 жил ажиллаж буй П.Сайханчулуун нь Туркт болсон олон улсын шилдэг тогооч шалгаруулах тэмцээнээс нэг алт, нэг хүрэл, Румынд болсон зүүн Европын аврага шалгаруулах тэмцээнээс нэг мөнгө, хоёр хүрэл, “Чингис хааны цом” олон улсын тэмцээнээс нэг мөнгө, нэг хүрэл медаль хүртэж байжээ.

Тэрбээр Сүхбаатар аймгийнх бөгөөд нутагтаа “Үүлэн” төвийг үүсгэж байгуулснаас гадна “Үүлэн-Шат” ХХК-ийн захиралаар ажилладаг аж.  

Сонирхуулахад, Монгол Улсын Төрийн шагналт, яруу найрагч, төр нийгмийн нэрт зүтгэлтэн О.Дашбалбар агсны төрсөн дүү О.Пунцагдэлгэрийн том охин юм.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Ахлах тогооч П.Сайханчулуун орчин үеийн Монгол хоолны төрөлд түрүүлжээ  
Үзсэн: 654 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй