Шууд Chart

Энэ сард болох барилдааны хуваарь гарчээ

2022-12-01 12:53:13

Монголын үндэсний бөхийн холбооноос энэ сард болох барилдааны хуваарийг гаргажээ. Үүнийг уншигч танаа дараах байдлаар танилцуулж байна.  

 Арванхоёрдугаар сарын 01-нд 19:00 цагаас “Алтан цом”-ын барилдаан Увс–Баянгол,

Арванхоёрдугаар сарын 02-нд 19:00 цагаас “Алтан цом”-ын барилдаан Баян-Өлгий –Дундговь,

Арванхоёрдугаар сарын 03-нд 16:00 цагаас “Алтан цом”-ын барилдаан Архангай –Ховд,

Арванхоёрдугаар сарын 04-нд 16:00 цагаас “Алтан цом”-ын барилдаан Өмнөговь- Баянхонгор,

Арванхоёрдугаар сарын 05-нд 19:00 цагаас “Алтан цом”-ын барилдаан Баянзүрх –Завхан,

Арванхоёрдугаар сарын 06-нд 12:00 цагаас Ардчиллын төлөөх намууд нэгдсэний 22 жилийн ойн баярт зориулсан Улс, аймгийн алдар цолтой 256 бөхийн барилдаан,

Арванхоёрдугаар сарын 07-нд 19:00 цагаас “Алтан цом”-ын барилдаан Өвөрхангай – Улаанбаатар,

Арванхоёрдугаар сарын 08-нд 19:00 цагаас “Алтан цом”-ын барилдаан Төв – Сүхбаатар,

Арванхоёрдугаар сарын 09-нд 19:00 цагаас “Алтан цом”-ын барилдаан Багануур –Булган,

Арванхоёрдугаар сарын 10-нд 12:00 цагаас Ардчиллын төлөөх намуудын баярт зориулсан Улс, аймгийн алдар цолтой 256 бөхийн барилдаан,

Арванхоёрдугаар сарын 11-нд 12:00 цагаас Эрчим хүчний салбар үүсч хөгжсөний 100 жилийн ойд зориулсан Улс, аймгийн алдар цолтой 256 бөхийн барилдаан,

Арванхоёрдугаар сарын 17-нд 12:00 цагаас Сумын цолтон залуу бөхчүүдийн ээлжит барилдаан,

Арванхоёрдугаар сарын 29-нд 12:00 цагаас Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 111 жилийн ойд зориулсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит цомын төлөөх Улс, аймгийн алдар цолтой шилдэг 128 бөхийн барилдаан тус тус болно.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Энэ сард болох барилдааны хуваарь гарчээ   
Үзсэн: 221 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй