Шууд Chart

Г.Занданшатар: Нүүрсний хулгайн асуудлаар нээлттэй сонсгол хийнэ

2022-12-05 15:36:53

УИХ-ын дарга Г.Занданшатар нүүрсний хулгайн асуудлаар олон нийтийн нээлттэй сонсгол зохион байгуулах захирамж гаргажээ.

Тодруулбал, нээлттэй сонсголыг явуулахдаа Хилийн боомтын асуудлаарх УИХ-ын хянан шалгах түр хорооны дүгнэлтэд үндэслэн, олон улсын болон иргэний нийгмийн байгууллагууд, салбарын мэргэжилтнүүд, судлаачдын төлөөллийг багтаан, яаралтай зохион байгуулах чиглэлийг өгчээ.

УИХ-ын дарга онцлохдоо “Уул уурхайн олборлолт явагддаг аймаг бүрийн төлөөллийг багтааж, нүүрсний хулгайн эсрэг нийтийн оролцоотойгоор тэмцсэнээр хөшигний цаана, халаасан дотор өрнөдөг олон асуудлуудыг ил тод болгоно” гэв.

Олон нийтээс дэвшүүлсэн, нийгэмд анхаарал татсан асуудлуудаар нээлттэй сонсгол явуулж, улмаар гэрч дуудах эрх бүхий тусгай хяналтын дэд хороог байгуулан, баримтуудыг ил болгож, хяналт тавих эрх УИХ-ын Хяналт шалгалтын тухай хуулиар баталгаажсан. Уг хуулийн хүрээнд анхлан Хөгжлийн банкны асуудлаар УИХ-аас нээлттэй сонсгол зохион байгуулж байсан нь саяхан.

Гэвч Хөгжлийн банкны дээрмээс хэд дахин том тоо яригдах нүүрсний луйврын эсрэг тэмцэл ийнхүү нээлттэй сонсголоор үргэлжилбэл бодит үр дүнд хүрэхэд ойрхон очно. Нэгдмэл зорилгын дор УИХ, Засгийн газар нийт иргэдийн мэдэх эрхийг хангаж, нүүрсний хулгайн асуудлаар нээлттэй сонсгол явуулснаар авлигачдад хариуцлага тооцож, нийтийн оролцоотойгоор шударга ёс, шинэ жишиг тогтоох чухал алхам болох юм.


Г.Занданшатар: Нүүрсний хулгайн асуудлаар нээлттэй сонсгол хийнэ  
Үзсэн: 442 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй