Шууд Chart

Т.Эрдэнэ-Очир ахлагчтай Онцгой байдлын газрын алба хаагчид тэргүүллээ

2022-12-06 13:05:00

Өвөрхангай аймгийн үндэсний сагсан бөмбөгийн холбоо, Биеийн тамир, спортын газраас зохион байгуулсан “Өвөрхангай-2022” сагсан бөмбөгийн аймгийн аварга шалгаруулах тэмцээний эрэгтэйчүүдийн төрөлд дэслэгч Т.Эрдэнэ-Очир ахлагчтай Онцгой байдлын газрын алба хаагчид тэргүүллээ.

Мөн тэмцээний “Эрэгтэй шилдэг тоглогч”-оор Онцгой байдлын газрын тамирчин Э.Мөнхбилгүүн шалгарсан юм.

Хоёр дахь жилдээ зохион байгуулсан тус тэмцээнд эрэгтэй 19, эмэгтэй есөн багийн нийт 270 гаруй тамирчин оролцож, шилдгүүдээ шалгарууллаа.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Т.Эрдэнэ-Очир ахлагчтай Онцгой байдлын газрын алба хаагчид тэргүүллээ  
Үзсэн: 230 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй