Шууд Chart

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Монгол Улс “Чингис” бондын өрийг бүрэн төлж барагдууллаа

2022-12-06 13:49:44

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ мэдээлэл хийлээ. Тэрбээр өнөөдөр Монгол Улсын Ерөнхий сайдын хувьд Сангийн сайдад “Чингис” бондын өрийн үлдэгдэл төлбөр болох 136 сая ам.долларын гүйлгээг шилжүүлэх эрх олгосон захирамжид гарын үсэг зурсан байна. "Ингэснээр Монгол Улс “Чингис” бондын 1.5 тэрбум ам.долларын өрийг бүрэн төлж барагдуулж байна” гэж Ерөнхий сайд хэллээ.

“Чингис” бондын 1.5 тэрбум ам.долларын хүүгийн төлбөрт 2012 оноос энэ оны зургадугаар сарын 5-ны хооронд нийт 542.9 сая ам.долларын төлбөрийг төлсөн байна. 2022 оны арванхоёрдугаар сард 3.4 сая ам.долларыг “Чингис” бондын сүүлийн хүүгийн төлбөрт төлж байна.

Мөн Хөгжлийн банкны зээлийн эргэн төлөлтөөр “Самурай” бондын 223 сая ам.долларын өрийг бүрэн төлөхөд бэлэн болсныг Ерөнхий сайд мэдэгдлээ.


Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Монгол Улс “Чингис” бондын өрийг бүрэн төлж барагдууллаа  
Үзсэн: 1534 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [127.0.0.xxx] 2022-12-06 15:40
Одоо өр тавьж төсөвийн цоорхойг нөхөхийн оронд Жасрай гуйн үед хэрэглэж байсан бүсээ чангалах, үрэлгэн зардал гаргахгүй байхад анхаарах хэрэгтэй. Төрийн байгууллагуудын өрөө тасалгаа, ширээ сандал, элдэв хурал, зөвлөгөөн, гадаад дотоод томилолт, төрийн өмчийн үйлдвэрийн газруудын ашиггүй ажиллагаа% цалин цагаа зэрэгтээ хяналт тавьж, сахилга хариуцлага ярих цаг болжээ. Мэдлэг туршлага байхгүй хүмүүсийг элдэв албан тушаалд намчирхах, ах дүүсэх маягаар томилон улсын ажлыг хохироодогоо зогсоож, эрүүлжүүлэх хэрэгтэй байна.
. [127.0.0.xxx] 2022-12-06 14:03
Яагаад өнөөдөр гэж

Бидэнтэй нэгдээрэй