Шууд Chart

Элчин сайд С.Энхбаяр Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив

2022-12-06 16:43:10

Монгол Улсаас Бүгд Найрамдах Филиппин Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд С.Энхбаяр 2022 оны 12 дугаар сарын 05-ны өдөр Бүгд Найрамдах Филиппин Улсын Ерөнхийлөгч Фердинанд Ромуалдез Маркос Жуниорт Итгэмжлэх жуух бичгээ барив.

Элчин сайд С.Энхбаяр Итгэмжлэх жуух бичиг гардуулах үеэрээ Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн мэндчилгээг уламжилж, Элчин сайдаар  ажиллах хугацаандаа хоёр орны харилцааг боломжит бүхий л салбарт өргөжүүлэн хөгжүүлэх эрмэлзэлтэй байгаагаа онцлон тэмдэглэв.

Бүгд Найрамдах Филиппин Улсын Ерөнхийлөгч Фердинанд Р.Маркос Жр. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд хариу мэндчилгээ дэвшүүлээд, хоёр талын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх бүрэн боломжтойг тэмдэглээд, Элчин сайд С.Энхбаярт баяр хүргэж, ажлын өндөр амжилт хүсэв.


Элчин сайд С.Энхбаяр Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив  
Үзсэн: 299 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй