Шууд Chart

“Катар-2022” ДАШТ-ий шөвгийн найман багийн нэр бүрэн тодорлоо

2022-12-07 15:46:34

МОРОККО 0 (3) – (0) 1 ИСПАНИ

Африк тивийн сүүлийн найдвар Марокко хүчирхэг Испанийг торгуулийн цохилтоор буулган авч, шөвгийн наймд шалгарлаа. Ийнхүү тэд түүхэндээ анх удаагаа ДАШТ-ий шилдэг наймын багийн нэгээр шалгарч байгаа юм.

Мөн энэхүү тоглолтод Мароккогийн шигшээ багийн гол хүн Софьян Амрабат сайн тоглолтыг үзүүлсэн. Испанид гоол оруулах боломж байсан ч тэд ашиглаж чадаагүй билээ. "Ялагдашгүй Армада" хочит Испани сүүлийн гурван том тэмцээндээ буюу 2018 оны ДАШТ, 2021 оны ЕАШТ, 2022 оны ДАШТ-д торгуулийн цохилтоор ялагдлаа.

Тус тоглолтын шилдгээр Яссин Буну тодорсон юм.

ПОРТУГАЛ 6 – 1 ШВЕЙЦАРЬ

Энэхүү тоглолтод агуу Кристиано Роналдог сэлгээний сандалд суулгасан нь гайхмаар шийдвэр байв. Гэтэл түүний оронд гараанд гарсан Гонсало Рамос гэх 21 настай хүү энэ ДАШТ-ий анхны хет-трикийг толилуулж, Роналдогийн үүргийг давуулан биелүүллээ. Тэрбээр тоглолтын 17, 51, 67 дахь минутуудад гоолдсон бол түүний багийн хамтрагчдаас Пепе, Гиррейро, Леао нар гурван гоол оруулав. Харин Швейцариас Аканжи ганц гоол оруулжээ.

Пепе 39 насандаа гоол оруулснаар ДАШТ-ий түүхэнд гоол оруулсан хамгийн хөгшин хоёр дахь тоглогч болов. Түүний дээр 42 насандаа гоол оруулсан Рожер Мила бичигдэж байна.

Тус тоглолтын шилдгээр Гонсало Рамос тодорчээ.

Шөвгийн наймд дараах байдлаар оноолт таарсан.

    Нидерланд – Аргентин

    Хорват – Бразил

    Англи – Франц

    Морокко – Португал

Нийтэлсэн: У.Баярсайхан

“Катар-2022” ДАШТ-ий шөвгийн найман багийн нэр бүрэн тодорлоо  
Үзсэн: 628 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй